БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадамд оролцож буй Монгол Улсын пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд өнөөдөр хоёр дахь тэмцээндээ оролцлоо. Тэрбээр гүйлтийн цанын ойрын зай буюу 1.5 км-ын спринт уралдаанд 4:24.50 минутын амжилт үзүүлж, 14-р байр эзэллээ. Энэ зайд нийт 24 тамирчин өрсөлдсөн. Манай тамирчин эхний 12-т багтсан бол хагас шигшээ уралдаанд өрсөлдөх байсан юм. Казахстан, Япон, Герман, Финланд, Укриан зэрэг орны зургаан тамирчин медалын төлөө өрсөлдөх эрхийг авчээ.
Б.Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байрт орсон. Тэрбээр 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд орсон ч “Сочи 2014” паралимпийн наадамд үзүүлж байсан амжилтаа 13 минутаар ахиулсан юм.
Б.Ганболд энэ сарын 17-ны өдөр 10 км-ын зайд уралдаж, тэмцээнээ өндөрлүүлнэ.
MN 2018-03-14 202.21.113.102
УРАЛДААНЫ ЗАМ БҮР АДИЛГҮЙ БАРТААТАЙ ЭНД ЦАГИЙН АМЖИЛТЫГ ЯРИХ НЬ ИЛҮҮ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТЭНМЦЭЭНД ОРОХ ЭРХ АВАХ ГЭДЭГ ЧУХАЛ. ТАМИРЧНАРАА МАШ ИХЭД БАХАРХАЖ БАЙНА. АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙГААД БАЯРЛАЖ БАЙНА.
Зочин 2018-03-14 202.21.102.218
эр хүн тун сайн байна бахархаж байна шүү…
Зочин 2018-03-14 103.9.89.186
САЙН БАЙНА чамаар бахархаж байна
Зочин 2018-03-14 103.57.93.71
сайн байна аа. Хөөрхий минь. Эрүүл тамирчдаасаа илүү байна.Нөгөө 2 нь сүүл долоосон шүүдээ
Зочин 2018-03-14 66.181.160.108
Зүгээрээ маш сайн байна. Олимпод оролцож чадна гэдэг өөрөө хамгийн том амжилт юм. Төдийгөөс өдий хүртэл яаж хичээж зүтгэж ирсэнийг чинь мэдэх хүмүүс нь бүгд мэднэ. Тийм болохоор огтхон ч битгий сэтгэлээр унаатай. Амжилт хүсье. Монголын хүү дэлхийн тавцанд олон орны тамирчидтай өрсөлдөж чадаж байна.
Зочин 2018-03-14 43.242.242.59
Өөрийн рекордоо сайн ахиулсан байна. Болж л байна