Б.Ганболд спринт уралдааны хагас шигшээд багтсангүй

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Б.Ганболд спринт уралдааны хагас шигшээд багтсангүй

Б.Ганболд спринт уралдааны хагас шигшээд багтсангүй

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадамд оролцож буй Монгол Улсын пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд өнөөдөр хоёр дахь тэмцээндээ оролцлоо. Тэрбээр гүйлтийн цанын ойрын зай буюу 1.5 км-ын спринт уралдаанд 4:24.50 минутын амжилт үзүүлж, 14-р байр эзэллээ. Энэ зайд нийт 24 тамирчин өрсөлдсөн. Манай тамирчин эхний 12-т багтсан бол хагас шигшээ уралдаанд өрсөлдөх байсан юм. Казахстан, Япон, Герман, Финланд, Укриан зэрэг орны зургаан тамирчин медалын төлөө өрсөлдөх эрхийг авчээ.

Б.Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байрт орсон. Тэрбээр 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд орсон ч “Сочи 2014” паралимпийн наадамд үзүүлж байсан амжилтаа 13 минутаар ахиулсан юм.

Б.Ганболд энэ сарын 17-ны өдөр 10 км-ын зайд уралдаж, тэмцээнээ өндөрлүүлнэ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж