Кэмероны хэлснээр бусниулагч нарт үзүүлэх шийтгэлийг нь чангатгахаас гадна нийгмийн салбарын шинэчлэл хийх хэрэгтэй болж байна. “Хүмүүст юуг муу, юуг сайн гэдгийг урт хугацаанд тайлбарлах сэтгэл зориг бидэнд хэтэрхий удаан алга байв” гэж тэрээр хэлжээ. Ерөнхий сайдын нэрлэсэн “нийгмийн доройтолд” нь британи залуусын “хуриуцлагагүй, амиа бодсон, бусдыгаа бодолцолгүйгээр өөртөө тааламжтайгаар биеэ авч явах” зэргийг ерөнхий сайд нэрлэв.
"Эцэггүй хүүхдүүд, Сахилга батгүй сургуулиуд, Гавьяагүй шагнал, Шийтгэлгүй гэмт хэрэг, Үүрэггүй эрх, Хүмүүсийн хяналтгүй нийгэмлэг” гээд Кэмерон Британийн нийгэмлэгийн сул талуудыг тооцлоо. Эдгээр асуудлыг шийдэх болно гэдгээ тэрээр хэлэв. Английн нийгэмлэгийн үймээнд ядуусын районы залуусаас гадна чинээлэг гэр бүлийн залуус оролцжээ. Тухайлбал, 2011 оны Британийн олимпийн төлөөлөгчдийн гишүүн тамирчин бөгөөд дуучин эмэгтэй Челси Айвз үймээнд оролцсон хэмээн баривчлагдаад байгаа юм.