Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Гал сөнөөгч эмээ нар

Гал сөнөөгч эмээ нар

Хятадын Фүжян мужийн Шямэнь хотод гал сөнөөгч эмээ нарын анги байдаг аж. “Хай Шя” хэмээх сайн дурын эмэгтэйчүүдээс бүрдсэн энэ ангийнхны дундаж нас нь 50. Харин хамгийн ахмад нь 70 настай. Тус гал сөнөөх ангийг 10 жилийн өмнө буюу 2008 онд эмэгтэйчүүд үүсгэн байгуулжээ.

Сайн дурын эмэгтэйчүүдийн анги нь иргэдэд гал түймрээс сэргийлэх мэдлэг олгох, гал түймэртэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхээс гадна сар бүр багадаа хоёр удаа сургалт хийх гэх мэт олон үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулдаг. Түүнчлэн одоогийн байдлаар нийт 100 гаруй галын дуудлагад ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалжээ.  

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж