Хүрээлэн буй орчныг хамгаалах албаны (Environmental Protection Agency, EPA) мэдээгээр хэтэрхий халууны улмаас өдөртөө улс даяар 700 орчим усны хоолой хагарч байгаа гэнэ. Хэтэрхий халуунаас гадна ус дамжуулах хоолойн элэгдэл энд нөлөөлж байна. Зарим шугмын нас нь зуу хүртэл жилтэй гэнэ.
Усны хэрэглээ ихэссэнээс хоолойн даралт нэмэгдэж байгаа ба халуунд газар хатан хоолойн гадарга хөрсний хооронд завсар гарч хагарч байгаа ажээ. Америк хоолойн усны алдагдлаас 2,8 тэрбум долларын хохирлыг жил тутам амсдаг ажээ. Дээрх албаны мэдээгээр 2007-2027 онд 334 тэрбум ам.долларыг усны хоолойг шинэлэхэд зарцуулах гэнэ. Иймээс олон хотууд усны хэрэглээний үнийг нэмэхээр шийдээд байгаа гэнэ.