Пауэрлифтингийн УАШТ-нд амжилттай оролцжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Пауэрлифтингийн УАШТ-нд амжилттай оролцжээ

Пауэрлифтингийн УАШТ-нд амжилттай оролцжээ

Пауэрлифтингийн 15 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2018 оны 03 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 6 тамирчин оролцсон бөгөөд мастер-1 ангиллын -93 кг-ийн жинд 435 дугаар хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр, хошууч Д.Батцогт суултын төрөлд -200 кг сууж хүрэл медаль, шахалтын төрөлд-170 шахаж алтан медаль, нийлбэр дүнгээр 570 кг өргөж хүрэл медаль, -105 кг-ийн жинд Технологийн тусгай тасгийн дарга, дэд хурандаа П.Отгонмөнх шахалтын төрөлд 180 шахаж мөнгөн медаль, газраас таталтын төрөлд-235 кг татаж хүрэл медаль, насанд хүрэгчдийн -105 кг жинд олон улсын хэмжээний мастер, Тусгай ажиллагааны тасгийн ажиллаагаа хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа М.Батбаяр суултын төрөлд 280 кг сууж алтан медаль, нийлбэр дүнгээр 700 кг өргөж хүрэл медаль, -105 кг-ийн жинд МУГТ, хошууч Э.Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд 236 кг өргөж алтан медаль, +120 кг-ийн жинд ‘Сүлд’ биеийн тамир спортын хорооны тамирчин, паэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Э.Ууганбаяр суултын төрөлд-315 кг сууж алтан медаль, газраас таталтын төрөлд-317,5 татаж алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж улсын рекордыг шинэчлэн тогтоосон амжилтуудыг тус тус үзүүлсэн байна.

Эх сурвалж: ШШГЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж