Эрдэмтэн Степен Хокинг 76 настайдаа таалал төгсчээ | News.MN

Эрдэмтэн Степен Хокинг 76 настайдаа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Эрдэмтэн Степен Хокинг 76 настайдаа таалал төгсчээ

Эрдэмтэн Степен Хокинг 76 настайдаа таалал төгсчээ

Ертөнцийн үүсэл гарлын талаарх ер бусын таамаглал, шинжлэх ухааны бүтээлүүдээр алдартай Их Британийн эрдэмтэн Степен Хокинг 76 настайдаа таалал төгсчээ.

Суут эрдэмтдийн нэг хэмээн тооцогдож байсан Степен Хокинг сансар, одон орон судлаач, математикч байснаас гадна зохиолч байсан юм. Түүний “Цаг хугацааны товчоон” хэмээх ном нь дэлхий даяар 10 сая гаруй хувиар худалдаалагдсан юм. Орчлон ертөнцийн талаар бид хэрхэн төсөөлдөг вэ? Дэлхий яагаад байдаг вэ? Манай нарны аймаг хэзээ үүссэн бэ? Бурхан байдаг уу? Галактик хоорондын аялал бололцоотой юу? гэх мэт дуусашгүй олон асуултад тэрбээр хариулт хайсан билээ.  Эйнштэйний харьцангуйн онолын үүднээс Степен Хокинг “их тэсрэлт”-ээс авахуулаад “Хар нүх”-ний талаар тайлбарласан.  Тэрээр “Хар нүх” гэж үнэн хэрэгтээ байдаггүй, энэ нь үнэн хэрэгтээ цацраг идэвхийн ялгарал бөгөөд яваандаа ууршин алга болно хэмээн тайлбарласан юм.

Степен Хокинг баруунд  Лу Геригийн өвчин хэмээн нэрлэдэг хүнийг тахир дутуу болгож, үхэлд ч хүргэх аюултай төв мэдрэлийн системийн эдгэшгүй өвчтэй байсан юм. Эмч нар түүнийг 21 настай байхад нь ийм онош тогтоож, түүнийг хэдхэн жил амьдрах настай гэж хэлжээ.

Энэ өвчний улмаас тэрээр тэргэнцэртэй явах болсон  Степен Хокинг бусдын тусламжгүй хоолоо идэж, усанд орж, ярьж чадахгүй, зөвхөн хуруунуудаа л арайхийн хөдөлгөдөг болсон юм.

Энэ үеэс хойш тэрээр америк аялгаар ярьдаг компьютерийн төхөөрөмжийн тусламжтайгаар бусадтай харилцдаг болсон ажээ.

2008 онд “CNN”-д ярилцлага өгөхдөө тэрээр “Хэрэв хүн төрөлхтөн дэлхий дээр дахин 200 жил амьдарч, өөр гариг дээр дасан суурьшиж чадвал бид аврагдана” хэмээн ярьжээ.

Тэрээр шинжлэх ухааны маш олон шагнал хүртсэний зэрэгцээ 2009 онд АНУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонгоор шагнуулсан юм. Түүнд  шагналыг АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама гардуулжээ.

Эх сурвалж: CNN

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-14 66.181.183.32

76 нас хангалттай, сайхан насалж үүнээс илүү наслаад хэцүү хэцүү

Avatar

Anu,New York 2018-03-14 67.81.182.161

Gaihaltai erdemten,rip

Avatar

z 2018-03-14 64.119.24.102

haramsaltai n' bainga ylagdaad l bna daa s**

Avatar

Аугаа хүн 2018-03-14 202.55.191.130

Хүн төрөлхтний нэг сод аугаа хүн тэнгэр хальжээ. Гэхдээ нэрээ мөнхөд үлдээжээ.

Avatar

Ogi 2018-03-14 43.242.242.29

RIP…

Avatar

Зочин 2018-03-14 66.181.161.120

Um maanii mad mi hum

Avatar

Зочин 2018-03-14 202.70.38.18

Монгол ялна аа зда

Avatar

Mn 2018-03-14 106.102.128.182

202.70.38.18 П… гэх мэт хараалыг монгол ялна гэдэгтэй хамт бичдэг чам шиг юмнуудаас болж Монгол улс огт хөгжихгүй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж