УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Залуусын шинэ манлайлал” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна. Энэхүү тэтгэлэгт Монголын ирээдүй болсон шилдэг 100 оюутан хамрагдах ажээ. Тэрбээр “Монгол тандаа зүтгэе!” уран бүтээлийн цэнгүүнээс олсон орлогоороо “Залуусын шинэ манлайлал” хөтөлбөрт хамрагдсан монголын 100 оюутанд хандивлах юм байна. Түүний шүлгээр бүтсэн олон сайхан дуу монголын ард түмний сонорыг мялаасан. Хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайханы дуулсан “Хундагаа өргөе”, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын аялгуу, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын дуулсан “Би Монгол хүн”, Төрийн шагналт, дуучин Д.Болдын “Зургадугаар сар минь баяртай”, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа нарын “Нэг л уучилъя”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулууны “Монгол тандаа зүтгэе!” зэрэг дуунууд энэ сарын 18-нд “UB Palace”-ийн концертын их танхимд 18.00 цагаас эгшиглэнэ. “Монгол тандаа зүтгэе!” уран бүтээлийн цэнгүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Т.Баясгалан, Монгол Улсын соёлын гавьяат, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, Монгол Улсын Төрийн шагналт, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд нарын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.
Г.ХОРОЛ
Зочин 2018-03-14 122.201.31.250
Хм өөрөө адгийн оюутан байж билээ
Зочин 2018-03-14 98.234.233.211
Базарвааний хум пад ямарч их гуншинтай юм, дундаас нь нэрийг нь олж унших гэж цаг боллоо
Зочин 2018-03-14 66.181.176.163
Нөгөө нүүрсний үнээс хийсэн цавчаагаар туйлж байна уу. Цаг, бас нэг цаг, оюутаны тэтгэлэг, ….
Зочин 2018-03-14 43.242.243.183
nugelee ingej nimgelehgui shuu yun tetgeleg arhangai heden oyutan avna biz
Zochin 2018-03-14 202.179.30.194
Zygeer duugyi l baij baikhgyi ingej uuriiguu bi Erdenes Tavan tolgoigoos ygyi mun ikh idsen dee gedgee barij ugukh khereg bsan yumuu. Ene nukhur yamar udam damjsan busnesstei ch bish. Khaanaas tiim ikh mungu baidgiin.
зочин 2018-03-14 202.131.225.150
Монгол тандаа зүтгэе шоунаас тийм их мөнгө орохгүй ш дээ. наад нөхөр чинь Тавантолгойгоос 2000 сая тонн нүүрс хургйалж зарсан мөнгөнөөсөө л хороо дарахын тулд хэдэн оюутанд мөнгө өгч дээ. бас бузар гарын л нэг дээ
Зочин 2018-03-14 202.9.47.177
хууль бусаар болон хуулийн дагуу олсон орлогоор их хурлын гишүүн тэтгэлэг зарлах нь хуулиар хоригломоор зүйл байхаа.
зочин 2018-03-14 64.190.117.47
Энэ яасан баян нөхөр вэ.залилан хийх.ашиглалын мөнгөө өгөх гэсэн юм болов уу.нүгэл нь нимгэрхүү