Мубаракийн шүүх ажиллагааг дамжуулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Мубаракийн шүүх ажиллагааг дамжуулахыг хориглов

Каирын шүүх экс ерөнхийлөгчийг шүүх ажиллагааг телевизээр үзүүлэхийг хориглосон тухай  "Аль-Жазира" дамжуулав. 

Үүний зэрэгцээ Мубаракийн хэргийг жагсаалыг хөөн тараах үеэр египетчүүдийг хөнөөсөн гэх Дотоод хэргийн сайд асан Хабиб аль-Адлийн хэрэгтэй хамтатган үзэхийг шүүх мөн зөвшөөрсөнгүй. Амиа алдагсдын гэр бүлийнхэн хоёр хэргийг хамтатган шүүхийг шаардсан юм.

Ээлжит шүүх хурлыг есдүгээр сарын 5-нд хийхээр төлөвлөсөн бөгөөд яллагчдын төлөөлөгчдийн үгийг сонсох ажээ. Мөн Мубаракийн хамт аль-Адлийн шүүхийн өмнө зогсох юм.

Египетийг 29 жилийн турш захирсан Мубаракын шүүх хурал наймдугаар сарын 3-нд эхэлсэн. Ерөнхийлөгч асныг албан тушаалаа урвуулан ашигласан, 2011 оны хаврын хувьсгалаар жагсагчдыг хөнөөсөн гэж буруутгаж байна. Тэрнно өөрөө хэргээ хүлээхээс татгалзжээ. Сүүлийн үед 83 настай улстөрчийн бие муудаж, сууж, босож чадахгүй болсон учраас эмнэлгийн зөөврийн ортойгоор түүнийг  шүүх хуралд авчирсан байлаа. Мубаракийг телевизээр харуулснаас нь түүний талынхан эсэргүүцэл илэрхийлэн жагсаал хийж гудамжны мөргөлдөөнүүд гарсан байна. Хосни Мубарак хоёрдугаар сарын 11-нд огцроод, дөрөвдүгээр сарын 13-нд хоёр хүүгийнхээ хамт баривчлагджээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж