Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр 2017 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдлээ.
Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагт авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаст дарав. 2017 онд есөн боть 411 хуудас хууль батлагдсан бөгөөд эдгээр хуулийн уг эхийн эхний хуудаст Төрийн тамгыг дарсан юм.
Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус, тус дардаг байна.
Төрийн тамга нь Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байдаг.
Эх сурвалж: president.mn
Зочин 2018-03-14 202.21.116.206
Шоугаа хэзээ болих вэ? Ажлаа мэдэхгүй хүн л шоу хийнэ.
зочин 2018-03-14 119.40.99.2
их л том арга хэмжээ бололтой. ийм юм хийх хэрэг бдымуудаа.
Зочин 2018-03-14 125.168.37.248
Энэ нэг жижигхэн хvн аминдаа шоу хийгээд байгаа болтой юмаа!! Сонгогдох нь ээ бас!!
зочин 2018-03-14 202.21.106.109
Тэртэй тэргүй мөрдөгдөхгүй юм нд хэрэг байна ууу даа …
Зочин 2018-03-14 180.149.78.99
өө ашгүйдээ, одоо л хууль зөрчихөө болих нь дээ, нэгэнт тамгалсан бол
Зочин 2018-03-14 122.201.23.158
Сүржжигнэхээ л байчих л даа
Зочин 2018-03-14 77.111.245.11
Нэгэнт батлагдчихсан хуулин дээр тамга дарах механик ажлыг хүртэл хоосон утаг учиргүй шоу болгохчих юм. Ийм л сэтгэхүү бидэнд том саад болоод байгаа юм.
Зочин 2018-03-14 202.131.243.162
оркуудын бөөс жанхуугийн удирдагч зика вирусэд өөр хийх ажил алга уу?