БНСУ-ын ерөнхийлөгч Олимпийн тосгонд зочлов | News.MN

БНСУ-ын ерөнхийлөгч Олимпийн тосгонд зочлов

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

БНСУ-ын ерөнхийлөгч Олимпийн тосгонд зочлов

БНСУ-ын ерөнхийлөгч Олимпийн тосгонд зочлов

Солонгосын хойгт болж буй ‘Пёнчан 2018’ өвлийн XII паралимпийн наадам өндөрлөхөд дөрвөн өдрийн тэмцээн уралдаан үлдлээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэргий Ким Жон Суний хамт олимпийн тосгонд зочилж, тэмцээн үзэж сонирхжээ. Тэд өнөөдөр Алпенсиа гүйлтийн цанын төвд болж буй цанын тэмцээнийг үзэж, баг тамирчдаа дэмжсэн байна. Мөн ард түмнээ үлдсэн цөөн өдөр тэмцээн уралдаан үзэхийг уриалжээ. Тэргүүн хатагтай Ким Жон Сун өнгөрөгч долоо хоногт хоккейн тэмцээн үзэж, паралимпийн  наадамд оролцож байгаа тамирчдад тусгайлан баяр хүргэсэн билээ. Энэ удаа ч гүйлтийн цанын тамирчдыг дэмжиж Пёнчан хотод дахин зочиллоо. 

‘Пёнчан 2018’ өвлийн паралимпийн наадамд 48 улс болон Олон улсын паралимпийн хорооны тугийн дор Оросын баг тамирчид спортын зургаан төрөлд 80 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Өнөөдрийн байдлаар 41 багц медаль эзэддээ очоод байна.

“Пёнчан 2018” өвлийн XII паралимпийн наадмын хаалт ирэх ням гаригт болно. Тус наадамд Монгол улсын пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд оролцож байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж