Реал Мадрид 16 дахь хожлоо байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Реал Мадрид 16 дахь хожлоо байгууллаа

Реал Мадрид 16 дахь хожлоо байгууллаа

Сагсан бөмбөгийн Евролигийн тойргийн тоглолтууд өндөрлөхөд ердөө 5 тоглолт үлдээд байна. 26-р тойргийн тоглолт өнгөрсөн шөнө Италийн Милан хотын “Mediolanum Forum” ордонд талбайн эзэн Эмпорио Армани Милано болон Испаний Реал Мадрид багуудын тоглолтоор эхэллээ. Тус тоглолтонд зочин баг Испаний Реал Мадрид клуб 88-77 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авсан байна.

Реал Мадрид багаас гараанаас гарч тоглосон Ф.Кампаццо 14 оноо, 6 самбар, 11 дамжуулалт, Ж.Кэрролл 12 оноо, 2 самбар, Ж.Тэйлор 10 оноо, 1 дамжуулалт өгсөн бол сэлгээнээс хүчний довтлогч Г.Айон 15 оноо, 5 самбар, 2 дамжуулалт өгч багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэжээ. Харин тэдний өрсөлдөгч талбайн эзэн Эмпорио Арманиа Милано багаас 4 тоглогч 10-аас дээш оноо авсан ч энэ өдөр хожил авах хэмжээнд байж чадсангүй. Ийнхүү Реал Мадрид баг лигийн 16 дахь хожлоо авч байгаа бол талбайн эзэд 17 дахь хожигдлоо хүлээж плэй-оффт шалгарах боломжгүй болж байна.

16-р тойргийн үлдсэн тоглолтууд пүрэв, баасан гаригийн шөнө явагдах хуваарьтай.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж