Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж байна. Өчигдөр гурав дахь өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд Тамаваши Б.Мөнх-Оргилыг давсан бол Ичиножёо А.Ичинноров Такарафүжигээр даваагаа ахиуллаа. Башёгийн гурван өдрийн барилдааны дараа Какүрюү, Ичиножёо нарын долоо бөх нэг ч унаагүй тэргүүлж байна.
Японы озэки цолтнуудаас Гойдо хоёр даваа, нэг унаатай, Такаясү нэг даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.
Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр даваа, нэг унаатай болсон бол Араваши Б.Дөлгөөн гурван ялагдалтай болжээ.
Өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн Гүржийн бөх Точиношин Тамаваши Б.Мөнх-Оргилд унаад байсан бол өчигдөр Котошогикүг давж, даваагаа ахиулсан байна.
Өнөөдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд Араваши Б.Дөлгөөнтэй барилдах бол озэки Гоэйдо Эндотой учраа таарчээ. Мөн озэки Такаясү Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдана.