НИТХ-ын ирц бүрдэхгүй байх нь хэвийн үзэгдэл болжээ. Нийслэлийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргах түвшинд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь цаг алдахгүй шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын төлөөлөгчид ажилладаг. Гэтэл сүүлийн үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц бүрэлдэхгүйн улмаас хуралдаж чадахаа больсон байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн баасан гаригт 2018.03.09/ зарлагдсан. Уг хурлыг хойшлуулж өнөөдөр /2018.03.14/ 10.00 цагт товлосон боловч хойшлогдлоо.
Тэргүүлэгчдийн хурлаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн талаарх мэдээлэл сонсох тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай, Хотын дүрмийн төслийг боловсруулах тухай Ажлын хэсэг байгуулах тухай, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай, Нийслэл Улаанбаатар хотын 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Өргөө амаржих газрын ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын ээлжит бус хуралдаан зарлах тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэх ёстой юм.
Нийслэлийн асуудлыг цаг алдалгүй шийдэж чадахгүй, ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа НИТХ ийм байдлаар ажиллавал тарчихсан нь дээр гэж НИТХ дахь Ардчилсан намынхан үзэж байгаагаа ч илэрхийлсэн.
Дашрамд дурдахад НИТХ-ын Тэргүүлэгч 9 төлөөлөгч байдаг бөгөөд бүгдээрээ МАН-ын төлөөлөгч юм байна.
Т.НОМИН
Зочин 2018-03-14 103.9.90.130
Тэр МӨНХЧУЛУУН гэдэг дүнхүү, залуугаараа зөнөг залгасан, хөгшин хар авгайтай зууралдсан амьтныг зайлуулаач.Намын бүлгийн дарга ухаантай юм бол асуудлаа ярих хэрэгтэй ш дээ.
болдоо 2018-03-14 27.123.214.113
МАН-ыг сонгосны гайгаа нийслэлчүүд хангалттай амсч байна, шал дэмий л сонгож, батүүлийг хэвээр нь байлгаж байдаг байсын
Зочин 2018-03-14 202.21.117.178
та нарын өмнөөс ичиж байна, сайн дураараа огцорцгоо
ih hotiin irgen 2018-03-14 183.81.171.2
360 jil bolood ongorson sanagdaad baih yum naad aldaagaa zas