У.Хүрэлсүхийн “хүүхдүүд” холбоо байгуулав | News.MN

У.Хүрэлсүхийн “хүүхдүүд” холбоо байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн “хүүхдүүд” холбоо байгуулав

Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах асуудлаар 32-ын ба 33-ын гэж УИХ дахь МАН-ын бүлэг албан бусаар хоёр хуваагдсан.  Хэдийгээр 33-ын бүлгийн дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд, намын дарга болсон ч У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын адил бүлгийн гишүүд болон танхимынхаа сайд нарын барьцаанд байгаа гэх явган яриа ч Тусгаар тогтнолын ордноос сонсогдож байна.

 Ялангуяа Зүүний хүчнийхэн болоод Увсныхны дунд тааламжгүй харилцаа үүссэн, энэ нь  Ардын засгийн асуудал болсон гэх мэдээлэл бий.

“Эрдэнэт”-ийг барьцаанд тавьж Стандарт банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн асуудлаар удаа дараа мэдэгдэл хийсэн У.Хүрэлсүхийн залуус Дэвшилтэт холбоо байгуулжээ.

 Одоогоос арваад жилийн өмнө МАН-д “Элсний 13” мэндэлж байсан бол энэ удаад Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын долоон гишүүн нам дотроо холбоо байгуулж, авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллахаа  зарласан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас бусад нь бүгд шинэ гишүүд. Бүгдээрээ У.Хүрэлсүхийн зүүний хүчнийхэн.  Эндээс харвал эрх баригчдын дундах эсрэг хүчин намын даргын дэмжлэгтэйгээр мэндэлж, энэ нь МАН-ын дотоод зодоон улам  эрчимжжээ гэж харагдаж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-14 66.181.160.109

Хүрэлсүхд уулыг өргөж усыг эргүүлэх боломж их байна даа. Хулчигрууд хэзээ ч хувьсгал хиыдэггүй юм

Avatar

Иргэн 2018-03-14 64.119.16.124

Жадамбаа генералын хүү юу хүсээд байгаагийн учир нь олдохгүй л бн.Төр дотор хэрүүл үүсгэж дөвчигнөхөөс өөр тодорхой хийсэн зүйл харагдахгүй л байна. Сайн эцгийнхээ нэрийг ч муухай ааштай хүнтэй таарамжгүй хүү нь хугалж байна даа. Аюурсайхан гэж огт боловсроогүй гудамжны товарищ тохиолдолоор УИХ-ын гишүүн болсноо юу гээд бодчихсон яваа юм бол.Дарга сайдад л санаатай байсым байхдаа. Харах царайны их санаанаас өөр юмгүй хоосон толгой. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэж ярьдагийг хааяа санаж яваарай гэж энэ хоосон толгойд анхааруулья.

Avatar

Зочин 2018-03-14 49.0.212.79

Юунд сандраа вэ хө?Чи ч улсаас мөнгө гудрагч бололтой.

Avatar

Зочин 2018-03-14 66.181.186.86

баярлалаа.залуусаа намдаа шинэчлэлийн салхи
оруулж буйд баярлаад баршгүй.

Avatar

Зочин 2018-03-14 103.229.123.175

Еерсдее эхлээд боловсроосой билээ! Улс тер залуусийн тоглоомын газар биш юм. Туршлага , мэдлэг, хэрсуу ухаан л хэрэгтэй юм!

Avatar

Зочин 2018-03-14 66.181.180.168

er ni zob snudarga gisnuud neg taldaa garah heregtei dee, zob gej bodoj bna

Avatar

Зочин 2018-03-14 202.9.40.92

Мигийн талынхан 60 тэрбумын авилгалд идэгдээд зарим нь хүчин хийгээд намаасаа арчигдлаа даа.

Avatar

Зочин 2018-03-14 150.129.140.142

ок

Avatar

Зочин 2018-03-14 150.129.140.142

Ж.Энхбаяр Т.Аюурсайхан мундаг гишүүд шүү ард түмэн хүндэлдэг

Avatar

Зочин 2018-03-14 150.129.140.142

zaluuchuud bolj l bna sh de gol ni ard tumniihee toloo dorvitoi yum shuudeed hiigeed ogchmoor bna aa, huuhdiin 20000 togrogoo huuhed burtee ogchihvol mash olon eejuuded mash olon huuhduuded ih heregteisen de

Avatar

Зочин 2018-03-14 138.68.62.51

Эрхэм сайдаа илүү ихийг хийгээрэй. Итгэж байгаа шүү

Avatar

ard 2018-03-14 49.0.149.72

amjilt husie

Avatar

зочин 2018-03-14 202.21.106.109

Ерөнхий сайдаа шууд л заралчих хэрэгтэй байсан юм дөөө….

Avatar

Зочин 2018-03-14 64.119.16.101

Ed nar bol ayldan dagaldagch b**s doloogch nar bish.shudraga zorigtoi zaluu bolovsan huchin.tedniig bitgii goochilj zurh zorigiig mohoo.mongoliig avrah shine ueiin zaluus.tedend erch huch uram zorig hairla.nam namiin nereer ard tumniig olon jil muljij ard tumnee hoosruulj uursdiin erh ymba ashig sonirholoo hamgaalj huuli bus uildeluudeer bie bienee hamgaalj turiin tolgoid darhlagdsan heseg buleg luivarchidaas ard tumnee mongoloo hamgaalah gej ed negej bna.ardchilsan namiin shudraga geed bdag nuhduud haa bna?erunhiilugch erunhii said nar demjeed hamgaalaad uguurei.amjilt husie zaluusaa.ta nar chadnaa.

Avatar

Иргэн 2018-03-14 202.70.34.70

Ард нь Хүүк байгаа биз дээ, ийм юм байгуулж самууруулахгүй бол өөр хүмүүс түрүүлж юм байгуучих гээд байгаа биз. Дайсны хүчийг тарамдуулах арга.

Avatar

Зочин 2018-03-14 150.129.142.227

залуусаа ддэмжье

Avatar

zochin 2018-03-14 202.9.42.215

Manai Uvs hun 100 dahin 1000 dahin uhaantai huchtei avyastai byartai. Muu uher halhuud idej uuhaas uur yum medehgui chadahgui. Mongol ulsiig uvs hun uvs aimag uvs undestenyastan avrah bolno.

Avatar

Зочин 2018-03-14 202.179.31.66

увсынхныг нам дарж авахгүй бол мэнгэт ах чинь та хэдийг нам дарвийнкдана да ккк

Avatar

oo 2018-03-14 202.21.117.178

amjilt husey nyatsaj bolohgui, temtsel amargui baikh bolno

Avatar

Зочин 2018-03-14 103.26.193.79

Сайн байна. Та нар ард түмнээсээ дэмжлэг авнаа. Ж.Энхбаяр гишүүн бол үнэхээр шүүс нь шахагдсан улстөрч дө.

Avatar

Зочин 2018-03-14 112.72.8.90

Хараад байхад одоохондоо Төр засгийг арай дөнгүүр болгох зам нь энэ юм уудаа. Хэвлэл мэдээллийн нэгний хэлснээр ямар бие биеэ буудалтай биш.

Avatar

Зочин 2018-03-14 103.14.36.18

та бүхнийг дэмжиж байгаа шүү.

Avatar

pkxny 2018-03-14 66.181.180.116

Зөв зодооныг зодоон биш шинэчлэл гэж үзэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж