У.Хүрэлсүхийн “хүүхдүүд” холбоо байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн “хүүхдүүд” холбоо байгуулав

Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах асуудлаар 32-ын ба 33-ын гэж УИХ дахь МАН-ын бүлэг албан бусаар хоёр хуваагдсан.  Хэдийгээр 33-ын бүлгийн дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд, намын дарга болсон ч У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын адил бүлгийн гишүүд болон танхимынхаа сайд нарын барьцаанд байгаа гэх явган яриа ч Тусгаар тогтнолын ордноос сонсогдож байна.

 Ялангуяа Зүүний хүчнийхэн болоод Увсныхны дунд тааламжгүй харилцаа үүссэн, энэ нь  Ардын засгийн асуудал болсон гэх мэдээлэл бий.

“Эрдэнэт”-ийг барьцаанд тавьж Стандарт банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн асуудлаар удаа дараа мэдэгдэл хийсэн У.Хүрэлсүхийн залуус Дэвшилтэт холбоо байгуулжээ.

 Одоогоос арваад жилийн өмнө МАН-д “Элсний 13” мэндэлж байсан бол энэ удаад Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын долоон гишүүн нам дотроо холбоо байгуулж, авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллахаа  зарласан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас бусад нь бүгд шинэ гишүүд. Бүгдээрээ У.Хүрэлсүхийн зүүний хүчнийхэн.  Эндээс харвал эрх баригчдын дундах эсрэг хүчин намын даргын дэмжлэгтэйгээр мэндэлж, энэ нь МАН-ын дотоод зодоон улам  эрчимжжээ гэж харагдаж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж