Америкийн кино урлагийн салбарт Монгол залуус хүч сорих болсон. Тэдний нэг нь Б.Сосорбарам бөгөөд өдгөө АНУ-ын Лос-Анжелес хотноо хоёр дах жилдээ жүжигчнээр ажиллаж байна. Тэрбээр ахлах ангиасаа л жүжигчин болохыг мөрөөдөж АНУ-г зорьсон ба найз охиныхоо тусламжтайгаар эргэлт буцалтгүй жүжигчин мэргэжлийг сонгожээ.
Б.Сосорбарам нь богино хэмжээний кино, ТВ шоу, жүжигт нийтдээ 15 дүр бүтээсэн гэнэ. Мөн 20 гаруй телевизийн рекламд тоглож Лос- Анжелес хотын “AC Talent” агентлагт харьяалагдан ажиллаж байгаа аж.
Одоогоор телевизийн олон ангит киноны ‘Pilot’ буюу туршилтын эхний анги дээр ажиллаж буй гэдгээ дуулгалаа.
Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Монголынхоо жүжигчдэд Холливудад хүрэх хаалга нээж өгөх зориг эрмэлзэл дүүрэн байдаг. Түүнчлэн Монголынхоо урлагийн сургуулиудад Холливудын жүжиглэлт болон бусад арга барилыг зааж өгөх, Монголынхоо кино урлагийг Холливудад таниулах зорилт тээж явна” хэмээн ярьжээ.
Э.Ариун
зочин 2018-03-14 119.40.99.2
амжилт
зочин 2018-03-14 202.9.42.184
ямар том ярьдаг хүн бэ.эхлээд ѳѳрѳѳ тэр хаалгаа олж бүр гүнрүү нь орж ,суух газартай болж байж л хэлэх үг баймаар кк кк гэхдээ том ярих биш том зорилго л чухал байх хичээгээрэй залуу минь
зочин 2018-03-14 180.149.93.14
сайн байна. амжилт
Zochin 2018-03-14 133.82.251.220
Yaanaa yun tsarailagiin be eee
зочин 2018-03-14 103.26.194.232
Амжилт хүсэе зорьсон зорилгоо биелүүлээд их уран бүтээл хийгээрэй.
zochin 2018-03-14 202.9.42.215
AN-iin gavyat sagsuu Sosorbaramiin nuudgai huuhed yum shig bna.
Зочин 2018-03-14 202.21.101.186
Ч Оюунбат ахтай адилхан гэж үү?
Зочин 2018-03-14 202.131.225.197
Choi Un Fat shig terhtei, tsarailag hyyhed bna. Amjilt!!!