Трамп АНУ-Мексикийн хил дээр зочлов | News.MN

Трамп АНУ-Мексикийн хил дээр зочлов

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Трамп АНУ-Мексикийн хил дээр зочлов

Трамп АНУ-Мексикийн хил дээр зочлов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр АНУ-Мексикийн хилийн Сан Диего хотод зочилж, хил дээр барих ханын загвартай танилцахтай зэрэгцэн Мексикийн иргэд хана барихыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан байна.

Мексикээс өдөрт хэдэн зуун хүн АНУ-ын Сан Диего руу ажил, сургууль руугаа дамжин явдаг Тихуана мужийн хилийн боомтын орчим жагсагчид “No ban! No wall!” хэмээх лоозон барин жагсчээ. Цагаачлалын талаар явуулж буй засаг захиргааны бодлогыг хэрэгжүүлдэггүй хойш суудаг муж хэмээн хамгийн их шүүмжилсэн Калифорни мужид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа зочилж байгаа нь энэ юм.

Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Мексикийн цагаачдыг тус улсад хууль бусаар хил нэвтрэхийг таслан зогсоохын тулд АНУ-Мексикийн хил дээр таван метр өндөр хана барина хэмээн сонгогчдод амлаж, хамгийн загварлаг ханын загварыг шалгаруулна хэмээсэн.

АНУ-Мексикийн хил дээр хана барих төсөв одоо хүртэл батлагдаагүй байгаа юм. Трампын засаг захиргаа хоёр улсын хилийг заагласан хуучин хашааг сольж, оронд нь 480 км урт хана барихад шаардлагатай 18 тэрбум ам.долларын төсвийн хууль өргөн барьсан  юм. Гэвч энэхүү хуулийн төслийг Ардчилсан намын гишүүд эсэргүүцсэн.

Эх сурвалж: AP

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-14 182.160.33.138

degeetei ols shideed davj bolohoor l haragdaj baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж