“Ертөнц энд”-ээс хараарай

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

“Ертөнц энд”-ээс хараарай

“Ертөнц энд”-ээс хараарай

Бид ар, араасаа шинэхэн номоо өлгийдөн авч байгаадаа баяртай байна. Тэр дундаас хоёр сэтгүүлчийн хамтарсан “Ертөнц энд” номыг онцлон танилцуулъя. Аян замын тэмдэглэлээр дагнасан бүтээлүүд багтсан энэ ном таныг дэлхийгээр аялуулна. Таван тивийн гуч орчим орноор нэг дор аялах боломжийг “Ертөнц энд” танд өгнө. Манай нэртэй хоёр сэтгүүлчийн өөр, өөрийн өнгө аяс, бичлэгийг онцлогийг нэг дороос унших нь мөн сонин мэдрэмжийг танд төрүүлэх биз ээ. Зохиолч Б.Золбаяр номынхоо өмнөтгөлд “….Ертөнц дэлхийгээр явах, замын уртад элдвийг үзэж баярлаж гуниглах, бишрэн хүндэтгэх, гайхан санаашрах сэтгэлийн олон долгионд автахад уг мөр эрхгүй санаад орж ирээд байх нь буй. Энэ нь хорвоогийн түмэн өнгийг бусадтай хуваалцах, үзэж харснаа өгүүлэн дурсахыг хичээх урам таашаалтныг өдөөсөн, үүрэг болгосон мэт эргэцүүлэгдэх нь бий. Мөн чингээд суун цэцэрхэхээс явах нь зүй хэмээх хэлцийг ч зөвтгөсөн агуулгатай, үлгэрлэн тайлсан мэт. Ерөөсөө л уудам ертөнцийг тань, ойлго, харьцуул, хүрт туурви, үлдээ гэж бодох сэтгэлийг төрүүлдэг нь танд ч тохиолдсон буй за. Миний хань сэтгүүлч Э.Энэрэл бид хоёр энэ номоо “Ертөнц энд” хэмээн нэрлэсэн нь дээрх бодлуудаас л үүдэлтэй” гэжээ.

“Ертөнц энд” номыг “Интерном”, “Аз хур” номын дэлгүүрт худалдаж байна.

Утас: 91919539, 99278375

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж