Өгүүллийн төгсгөлд “Үл үзэгдэгч Зянь-20 сөнөөгчийн 2011 оны нэгдүгээр сард хийсэн анхны туршилтын нислэг нь томоохон стратегийн агуулгатай түүхэн үйл явдал боллоо. Үүгээр Азийн нисэх хүчний стратегийн өрсөлдөөний бүс нутгийн тэнцвэрийг өөрчилж болох бөгөөд учир нь Азийн агаарын хамгаалалтын системүүд чухал үүргээ шууд алдаж байна” гэж бичжээ.
Удалгүй Сингапурын «Хайсяшибао» сонины сайтад “Хятадын нисэх онгоц тээгч: ирээдүй дэх бодит тэсрэлт” гэсэн гарчигтай материал тавьсан байна. Зохиогч тэнгисийн байлдааны ээдрээтэй систем болох нисэх онгоц тээгчийг бий болгоход Хятадад их цаг хугацаа хэрэгтэй гэж үзжээ. “Хэрэв Хятад хэд хэдэн онгоц тээгч хийвэл цэргийн хүчийг нэмэгдүүлсэн хувьсгалт үйл явдал болох бөгөөд Ази, Номхон далайн бүсийн хүчний харьцааг өөрчилнө” гэж зохиогч тэмдэглэжээ. Энэ хоёр өгүүлэл харьцангуй бодит дүн шинжилгээ хийсэн ч гэсэн тэдэнд зохистой дүгнэлт нэг ч алга хэмээн “Жэньминь Жибао” сонинд бичжээ. Эдгээр өгүүллүүд нь хятад уншигчдад бахархал төрүүлж, бид ийм сүртэй зэвсэг бүтээн батлан хамгаалах чадлаа эрс нэмэгдүүллээ гэсэн сэтгэгдэл төрүүлж болох юм. Гадаадынханд бол ийм өгүүллүүд нь айдас, түгшүүр авчирч, хятадууд шинэ зэвсэг бүтээлээ, манай оронд занал учруулж байна уу гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.
Мэргэжилтнүүд Хятадын шинэ зэвсэг хүчний харилцааг эвдэхгүй бөгөөд гадаад орнуудад аюул занал учруулахгүй, учир нь Хятад хамгаалах бодлого барьж зөвхөн тэргүүлэгч орнуудын хувьд хоцрогдлоо багасгаж байна гэж үзэж байгаа юм. Ийм маягаар авч үзэх юм бол шинэ зэвсэг бүтээх нь ердийн үзэгдэл бөгөөд хэн нэгэнд заналхийлэл төрүүлэхгүй гэж байгаа юм.
Үнэн хэрэгтээ энэ асуудалд татагдан орсон хятад, гадаадын уншигчид ба шинжээчид эдгээр өгүүллийг зохиогч нарын тавьсан урхинд баригджээ. Яагаад ингэж хэлэв?
«Зянь-20, Азийн нисэх хүчний стратегийн тэнцвэрийг өөрчилж чадах уу? Ер нь тэр нь байна уу?» Зянь-20 бүтээгдэхээс өмнө зарим томоохон орнууд Хятадыг тойруулаад F-22 «Раптор» маркийн тэргүүлэх шинэ үл үзэгдэгч сөнөөгч онгоцнуудаа байрлуулсан. Тэнцвэр тэгвэл алга. Тэгэхээр юуг эвдэх болж байна. Ийм маягийн тайлбартай бид өмнө нь таарч байлаа. Жишээлбэл Хятад цэргийн хүчин чадлаа хөгжүүлэх эсвэл шинэ зэвсэглэл бүтээж байгаа нь хөрш орнуудад аюул заналхийлэл учруулж АНУ-ын далай тэнгисийн гегомонидыг өдлөө гэсэн яриа дэгдээдэг.
Энэ хоёр өгүүлэлд яагаад урхи байна гэж? Үнэн хэрэгтээ энэ нь хэвлэл мэдээллийн байнгын арга бөгөөд 99 өгүүлбэр нь үндэслэлгүй, сүүлчийн үндэслэлтэй гэх өгүүлбэр нь бас худал байдаг билээ. Заримдаа 99 өгүүлбэр нь үнэн байсан ч зөвхөн сүүлчийнх нь үндэслэлгүй өгүүлбэрийг хүмүүс гоц анхааран хүлээн авдаг.
Яагаад ийм урхи тавьж, худал санааг гаргана вэ? Мэдээж санаа бодлоо олон нийтийн тархид суулгах тодорхой зорилготой. Түүнээс хамааран ирээдүйд нөлөөлөх үр дүнг хүлээж болно. Дээрх хоёр өгүүлэл нь ийм зорилготой гэдэг нь бараг тодорхой.
Дүгнэлт ганцхан: «Зянь-20» гарч ирсэн нь Хятадын үндэсний аюулгүй байдлын заналхийлийг ямар нэгэн хэмжээгээр бууруулна гэж байгаа юм.
"Ардын эрх" сонин