17 дугаар цэцэрлэгт Япон улсын хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэхээр боллоо | News.MN

17 дугаар цэцэрлэгт Япон улсын хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

17 дугаар цэцэрлэгт Япон улсын хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэхээр боллоо

17 дугаар цэцэрлэгт Япон улсын хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэхээр боллоо

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар энэ сарын 13-нд Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав. 2009 онд Япон улсын Засгийн газрын JICA байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулсан юм.  “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ландфилл технологийн дагуу хог хаягдлыг хөрсөөр хучин дарж булах үйл ажиллагааг явуулж байна. Мөн тухайн бүсийн хашаанд нийслэлийн хэмжээний эмнэлгүүдийн аюултай хог хаягдлыг устгах “Элемент” ХХК давхар үйл ажиллагаа явуулж буй юм.

2009 онд Улаанбаатар хотод хоногт 1500 тонн хог хаягдал гардаг байсан бол өнөөдөр гурав дахин өсч, хоногт 3500 тонн хог хаягдал гарч байна. Нийслэлийн хог хаягдлын 60 хувийг Нарангийн энгэрийн хогийн цэгт авчран булж буй юм. Өнөөдрийн байдлаар ландфилл технологийн дагуу хог хаягдлийг 7 үе булсан бөгөөд 2020 он хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн уг арга хэмжээний дараа дүүргийн долдугаар хороонд байрлах 117 дугаар цэцэрлэг дээр сайд Д.Сумъяабазар болон Элчин сайд Масато Такаока нар очсон юм. Тус цэцэрлэгт Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийхээр болжээ.  Энэ талаар  сайд Д.Сумъяабазар “Нийслэл хотын томоохон цэцэрлэгийн нэг болох 800 хүүхдийн багтаамжтай 117 дугаар цэцэрлэгт сурч хүмүүждэг хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, сургалтын таатай нөхцлийг бүрдүүлж байгаад талархаж байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт 2018 онд Гүнжийн нуурны дэргэд нэг цэцэрлэг баригдахаар энэ хавраас бүтээн байгууллатын ажил эхэлнэ. Мөн нуурын наад талд 150 хүүхдийн ортой цэцэрлэг баригдаж байгаа. Ер нь зөвхөн тойрогтоо гэлтгүй дүүргийн хэмжээнд Япон  зэрэг орнуудын тусламжаар цэцэрлэг сургууль барих, засварлах чиглэлээр ажиллаж байгаа” гэлээ. Мөн тэрбээр өнгөрсөн онд санаачлан Японы Жудогийн Найрамдал нийгэмлэг болон  улс болон тус улсын ТББ-ууд, СХД-ийн ЗДТГ, ИТХ-ын дэмжлэгтэйгээр “MJ- бөхийн клуб” спорт цогцолборыг байгуулсан билээ. Тэгвэл энэ онд Баянхошуу бүсийн хүүхэд залуусыг спортоор хичээлэх боломж нөхцлөөр хангах үүднээс газрын асуудлыг дүүргээс шийдвэрлүүлж, 400 орчим сая төгрөгийн хөрөнгөөр спорт комплекс байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгалаа. 117 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг эхлүүлэх албан ёсны арга хэмжээний хүрээнд гэрээг үзэглэх ёслол болсон юм. Гэрээг Элчин сайд Масато Такаока болон дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар байгууллаа.

 

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-14 103.229.122.67

boon bayr bolood bh zuil bish sanaa zovoh ichih bulchirhai baihgui teneg garuud gants umgar baishin zasj chadahgui bj

Avatar

zochin 2018-03-14 202.131.225.150

yugaar ch bn uu hamaagui tuhain asuudlig ni shidegdej bnaa ashgui deee

Avatar

Зочин 2018-03-14 202.21.117.210

Ганц цэцэрлэг засаж чадахгүй гадны хөрөнгө оруулалт нэхэж байгаадаа УИХ-ын гишүүн, Төрийн сайд Та ичээч

Avatar

aaaa 2018-03-14 103.229.177.18

shameless Mongolians…..

Avatar

зочин 2018-03-14 103.26.194.232

Манайхаан жаахан ичих зовох сэтгэл зүй байна уу үгүй юу одоо болимоор юмаа, хэт тансаглалаа болиочээ хүүхдийн сургууль,цэцэрлэгээ өөрсдөө барьж байгуулж засварлаачээ ердөө ганцхан СЭТГЭЛ дутаж байна.

Avatar

Зочин 2018-03-14 202.131.243.162

Далдаак мантуугийн ах махан толгой [Хориотой Үг] сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг зохицуулж чадаагүй, тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байна. Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү [Хориотой Үг] махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Хүрэлсүх ээ, энэ [Хориотой Үг] махыг яаралтай огцруул!!!

Avatar

Зочин 2018-03-14 203.169.51.226

өөрсдөө 570 авч унаад л

Avatar

Зочин 2018-03-14 64.119.19.202

Ичмээр юмаа. Ганц цэцэрлэг засварлах мөнгөө хүртэл Японоос…

Avatar

Зочин 2018-03-14 202.131.236.170

Японы тусламжийг мөн их авах юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж