Онгоцны ослын гэрчүүд юу ярив? | News.MN

Онгоцны ослын гэрчүүд юу ярив?

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Онгоцны ослын гэрчүүд юу ярив?

Онгоцны ослын гэрчүүд юу ярив?

Балбад онгоцны ослоос амьд үлдсэн зорчигчид болон ослыг нүдээр харсан гэрчүүд осол болох үед юу харсан талаараа мэдүүлэг өгчээ.  Хөлгийн багийн гишүүд, зорчигчид нийлээд 71 хүн зорчиж явсан зорчигч тээврийн нисэх онгоц даваа гаригт Балбын Катманду хотын Трибхуван нисэх буудалд газардах үедээ осолдсоны улмаас 49 хүн газар дээрээ амиа алдсан юм. Зорчигчдоос 22 хүн амьд үлдэж, есөн хүн эмнэлэгт очоод нас барсан байна.

Гэрчүүдийн хэлснээр маш чанга дэлбэрэх мэт чимээ гарч, онгоц жолоодлогоо алдан, дайвалзаж эхэлсэн аж. Энэ үед онгоцонд айж сандарсан зорчигчид орилж, хашгиралдаж байжээ. Ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа боловч урьдчилсан дүгнэлт хараахан гараагүй байгаа гэнэ. Онгоцны мэдээллийг хадгалдаг хар хайрцгийг онгоцны сэгэн  дотроос олжээ.

Балбад сүүлийн жилүүдэд үүн шиг осол болж, олон хүний амь нас эрсэдсэн тохиолдол тун цөөхөн гэнэ. 1949 онд нисэх онгоц анх удаа газардсанаас хойш Гималайн энэ улсад нисэх онгоц болон нисдэг тэрэгний 70 гаруй осол гарчээ.

Тэдгээр ослуудын дийлэнх нь цаг агаарын таагүй үзэгдэл болон нисгэгчдийн ур чадвар муу, техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан юм.

Даваа гаригт Трибхуван нисэх буудалд осолдсон Бангладешийн агаарын тээврийн US-Bangla компанийн эзэмшдэг, 17 жилийн өмнө үйлдвэрлэсэн “Bombardier Dash 8 Q400” хэмээх турбо хөдөлгүүртэй онгоц байжээ.

Ослоос амьд үлдсэн зорчигчдын нэг онгоцонд гал гарсан хэмээн мэдүүлсэн байна. Гэвч тэрбээр өөрийгөө онгоцноос хэрхэн амьд үлдсэнээ санахгүй байгаа ажээ.

‘Онгоц унасны дараа би онгоцноос гарахаар зүтгэсэн боловч онгоцонд гал гарч, гар, хөл дарагдсан учраас би хөдөлж чадаагүй” хэмээн амьд үлдсэн зорчигчдын нэг Кешав Пандей ярьсан байна.

‘Би ослын гарцын хажуу талын сандал дээр сууж байсан болохоор амьд үлдсэн байх. Аврагчид ирж, ослын гарцыг нээхэд би ухаан алдсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэжээ.

Аврагчид онгоцны ослын газраас хэд хэдэн хүнийг аварсан юм.

Ослоос амьд үлдсэн 29 настай багш Шэрин Ахмед ‘Онгоцонд ямар нэгэн зүйл дэлбэрч, гадна талд гал гарч, бүхээгт утаа бүрхсэн. Аврагчид ирж гал унтраасны дараа биднийг аварсан” хэмээн ярьсан байна.

Эмнэлэгт эмчлүүлж буй нэгэн зорчигч “Хүчтэй дэлбэрэлтийн дараа онгоц огцом дайвалзаж эхэлсэн. Би цонхны хажууд сууж байсан болохоор гарч чадсан” гэжээ. Тэрбээр онгоц унахын өмнө онгоцны цонхоор үсэрч амжсан бөгөөд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Онгоцны буудлын нислэгийн талбайд онгоц осолдох үед өөр онгоцонд сууж байсан нэгэн гэрч “Онгоц унасны дараа аврагчид,  түргэний машин болон ачааны машинууд нислэгийн талбай руу цувж байсан. Энэ бүхэн нүдний өмнө болсон учраас маш аймшигтай байсан” хэмээн ярьжээ.

Ослоос амьд үлдсэн 22 зорчигчийн 11 нь Балба, 11 нь Бангладешийн иргэн гэнэ. Амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэн мягмар гаригт Балбад очсон байна.

Осол юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа боловч агаарын тээврийн компани болсон явдалд нислэгийн диспетчерийг буруутгаж байгаа бол нисэх буудлын удирдлага онгоц буруу чиглэлээс газардсан нь ослын шалтгаан болсон гэж үзэж байгаа гэнэ.

Нисгэгчийн бүхээгт байсан хар хайрцагт осол гарахын өмнө онгоцны нисгэгч, нислэгийн диспетчер хоёр нислэгийн талбайн аль талаас газардах талаар буруу ойлголцсон нь бичигдсэн байна.

Аюултай нисэх буудал

Бангладешийн агаарын нисэх хүчний чөлөөнд гарсан ахмад Икбал Хусейн “BBC”-д өгсөн ярилцлагадаа Катмандугийн нисэх буудалд газардах нь онгоцны нисэгчдийн хувьд том сорилт хэмээжээ. Учир нь онгоцны хөөрөх, буух талбайн чанх ард талд өндөр уулс байдагтай холбоотой гэнэ.

Онгоц газардахын өмнө буух талбай чөлөөтэй эсэхийг заавал шалгадаг учиртай. Нисгэгч өндөр уулсыг өнгөрөөд л хэдхэн минутын хугацаанд доошлох боломжгүй.

“Катмандугийн нисэх буудлын онгоц буух талбайн зүүн талд хэсэг хоосон газар байдаг боловч баруун талд нь эгц хавцлууд бий. Хэрэв онгоц буух зурвасаас өнгөрчихвөл эгц хавцал руу унах аюултай. Трибхуван бол дэлхийн хамгийн аюултай нисэх буудлын нэг” хэмээн Икбал Хуссейн ярьжээ.

Катмандугийн нисэх буудалд гарсан дээрх осол 1992 онд Пакистаны олон улсын нисэх буудалд 167 хүний амийг авч одсон онгоцны ослоос хойшх хамгийн олон хүн амиа алдсан осол болж байна.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-14 182.160.38.151

ongotsnii tsonh hagalsan hyn tsonhnii yniig toloh boljdee.

Avatar

HUDAL MEDEELEL 2018-03-14 107.77.202.126

HAMGIIN TOD SANAGDAH MALAIZIIN M370 buten 300 huntei alga bolson geed ongotsnii mash ih bii

Avatar

Зочин 2018-03-14 202.131.228.20

Онгоц унахаас өмнө 1 зорчигч цонхоор үсэрсэн гэдгийг ер ойлгосонгүй. 1-рт онгоцны цонх чинь цохиод ч хагарахааргүй маш бат бөх байдаг. 2-рт хагараад онгорхой болвол сийрэгжилтийн улмаас бүх зүйл гадагш сорогддог. 3-рт Хүн багтаад үсэрч чадахааргүй жижигхэн шүү дээ хө юу ч мэддэггүй хүн худлаа зохиож орчуулсан юм байх даа

Avatar

Зочин 2018-03-14 66.181.178.57

Онгоц хөлбөмбөгийн талбайд унах үед нэгэн залуу 5 хүнийг чирч гаргаад өөрөө амиа алджээ. Тэр 5 ын 1 нь эмнэлэгт очоод нас барсан. 4 нь амьд үлдсэн байна.

Avatar

Н.Энхтуяа 2018-03-14 45.72.228.75

халуун орны онгоцны цонх нь шиллээггүй, онгорхой байдаг юмаа

Avatar

zochin 2018-03-14 203.91.119.102

ёооё доромжилчхиймаа

Avatar

Зочин 2018-03-14 202.9.43.34

Н.Энхтуяа бас ч гэж гайгүй орчуулсан байна. Ирээдүй байна.

Avatar

zzz 2018-03-14 66.181.188.127

harin tiimee.bvvr gaihlaa . tsonhoor vsreed baihdaa ch yahavdee ……bidend hol sonsogdoj bgaach huurhii ami vregdsen ulsuud uruvdultei umaa .

Avatar

Зочин 2018-03-14 202.21.106.111

Онгоц унахаас өмнө цонхоор нь үсэрч амжина гэж юу байхав дээ. Энхтуяа орчуулга хийхдээ зохиол бичиж байсан байна ш дээ.

Avatar

Uher mongol 2018-03-14 125.0.248.11

OOroo bol angliar neree hobbygo helehes tsaashgui bj btgi hucaldaa!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж