АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга огцорлоо | News.MN

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга огцорлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга огцорлоо

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга огцорлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн бүрэн эрхийн хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг огцруулж, оронд нь Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Майк Помпеод улсынхаа гадаад бодлогын асуудлыг хариуцуулахаар томилжээ. Харин Тагнуулын төв газрын даргаар Жина Хаспелийг томилохоор саналаа хүргүүлсэн байна. Конгресс дээрх томилгоог зөвшөөрвөл хатагтай Хаспел АНУ-ын түүхэнд тагнуулын албыг тэргүүлсэн анхны эмэгтэй болох юм.

Доналд Трамп Тиллерсоны хийж, гүйцэтгэсэн бүхэнд нь талархахын сацуу шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга “гайхалтай ажиллана” гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, твиттертээ бичсэн байв.

Төрийн албанд зүтгэхээс өмнө газрын тосны ExxonMobil компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Тиллерсон өнгөрсөн жил гаруй хугацаанд Трампын засаг захиргаанд ажилласан юм. Түүнийг огцруулах болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгос болон олон улсын худалдааны гэрээний асуудлаар яриа, хэлэлцээ хийхийн өмнө шинэ баг бүрдүүлэхийг хүссэнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн гадаад бодлогын хүрээнд олон асуудал санал зөрөлддөг байсан нь ч нөлөөлжээ.

Доналд Трамп Цагаан ордны гадна сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ

“Бид боломжийн хэмжээнд санаа нийлж ажилласан. Гэхдээ бас олон асуудал дээр санал зөрөлдөж байсан. Ираны гэрээг авч үзвэл, би хувьдаа гамшиг гэж боддог. Харин Тиллерсон энэ гэрээг боломжийн гэж бодож байсан байх. Бид зарим талаар санал нийлдэггүй. Харин Майк, Майк Помпео бид хоёрын санаа нийлдэг. Тэгэхээр ажил урагшилна гэдэгт итгэж байна. Рекс бол сайн эр. Надад таалагддаг”

хэмээжээ.

Харин Рекс Тиллерсон ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа Ерөнхийлөгчийн өчигдөр өглөөний /Монголын цагаар гуравдугаар сарын 13-ны орой/ жиргээнээс л анх мэдсэн гэнэ. Орлогч сайд Стив Голдстейн ‘Тиллерсон ажлаас халагдах болсон шалтгаанаа мэдэхгүй байгаа. Энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй ярилцаагүй’ гэжээ. 

 

С.ЦЭЛМЭГ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ANU 2018-03-14 67.81.182.161

Jiriin businessman uud tor barij chadahgui

Avatar

Amar 2018-03-14 202.179.26.45

Трамп тартагтаа тулах нь дээ.Хөөрхий минь

Avatar

Зочин 2018-03-14 64.119.17.16

Халагдлаа гээч

Avatar

Зочин 2018-03-14 202.21.106.103

Уг нь энэ хүн аядуу зөөлөн хүнй байсан. Оростой ч зөөлөн харьцдаг. Энэ нь Трамп-т таалагдаагүй бололтой. ТТГ-ын дарга байсан Помпео бол нэлээн шийрүүн гардаа. Оросуудтай алалцах нь дээ

Avatar

Зочин 2018-03-14 202.131.245.243

Энэний раас Макмастер бас ажлаа өгнө. Макмастерын араас мөн нэлээн хэдэн ажлаа өгнө.

Avatar

Зочин 2018-03-14 202.131.245.243

Өчигдрийн мэдээ байна.

Avatar

Тодруулга 2018-03-14 23.242.16.30

Огцроогүй, халагдсан. Ялгаатай зүйл шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж