40 хүн багтах аварга том савлуурыг Москва хотын “Остров мечты” паркад байгуулна хэмээн Москва хотын Захирагчийн сайт мэдээллээ.
“Остров мечты” паркийн үлгэрийн амьтдад зориулсан хэсэгт савлуурыг байрлуулахаар төлөвлөжээ. Энэ савлуур нь 20 метр хүртэл өндөр хүчээ авах чадалтай байх юм. Савлуурыг “Храм огня” хэмээн нэрлэж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын эхээр Москва хотод авчран угсарна.
Савлуурыг Германы Huss Rides Attractions компанид захиалан хийлгэж байгаа юм.
“Остров мечты” парк нь хараахан нээгдээгүй. Москва хотын өмнөд хэсэгт Октябрийн хувьсгалын 60 жилийн ойд зориулан бий болгосон паркийг ийнхүү өөрчлөн зохион байгуулж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ