Бакиевыг эсэн мэнд байлгахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Бакиевыг эсэн мэнд байлгахыг хүсэв

Киргизийн түр Засгийн газар Белорусьт хандан Курманбек Бакиевын аюулгүй байдлыг хангаж байхыг хүсэв. Өмнө нь Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Бакиевыг хамгаалалтдаа авч Минскт байлгаж байгаа гэсэн билээ. Киргизийн түр Засгийн газрын аппаратын тэргүүн Эдиль Байсалов мэдэгдэхдээ “Киргизийн ард түмний өмнө хийсэн олон тооны гэмт хэргийнх нь төлөө  Бакиевыг шүүтэл түүний аюулгүй хангаж байх ёстой” гэжээ. Бакиевт чухам ямар хэрэг тулгах, түүнийг хэрхэн шилжүүлж авах талаар тэр тодорхой хэлсэнгүй. Бакиев засгийн эрхээ алдсаны дараа тус орны өмнөд хэсэгт  бүгэж байгаад Казахстанд очин тэндээсээ огцорсон тухайгаа мэдэгдсэн юм. Казахстанд дөрөв хоносоны дараа Лукашенкогийн хэлснээр Бакиевыг гэр бүлийнх нь гишүүдийн хамт “Белорусийн тусгай албаныхан”  Минскт авчирчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж