Ньюс хөтөч: Авто худалдаа эрхлэгчдийн саналыг сонсоно

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Авто худалдаа эрхлэгчдийн саналыг сонсоно

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 14

ХОТЫН ЦАГ АГААР 

Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй.  Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын таван давхарын хурлын зааланд үргэлжилнэ. Холбоо барих утас: 88740821
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны зөвлөгөөн Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88209963, 88059360
  • "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг танилцуулах хэлэлцүүлэг Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн гурван давхарт Хуульчдын танхимд болно. Холбоо барих утас: 98066116
  • ШУТИС-ийн төв байрны гурван давхарт урлаг зааланд БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулна.
  • ‘Холлидэй инн’ зочид буудалд ‘Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа’ зөвлөлдөх уулзалт болно. Холбоо барих утас: 91915340, 88843030, 9528111

10.00

  • НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Хурал НЗДТГ-ын ‘А’ танхимд болно. Холбоо барих: 91110023

11.00

  • JCI Central салбар байгууллагаас XXI зууны чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилгоор 2018 оноос авч хэрэгжүүлж буй “Anti–Diabetes” төслийн нээлтийн үйл ажиллагаа ШУГТЭ–ийн төв үүдэнд болно.

11.20

  • Bluе Sky зочид буудлын гурван давхарт Монголын Ногоон Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Эрдэнэт Монгол хүмүүний есөн цагаан хүслийг тэтгэсэн шударга тогтолцоог тогтоон хөгжүүлэх эрхэм зорилго бүхий шинэ Дээд хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэн батлуулахын төлөө хамтран ажиллах Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно

12.00

  • Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг Соёлын төв өргөөнд болно. Холбогдох утас: 325044, 91100461

14.00

  • ‘Авто цогцолбор’ ОНӨААТҮГ -ын захиргаа Авто худалдаа эрхлэгчидтэй уулзана. Уулзалт ‘Авто цогцолбор’ ОНӨААТҮГ оффисын байранд болно. Уулзалтын дараа Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс мэдээлэл, сургалт явуулна. Холбоо барих утас: 70140011

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1955.03.14 “Хятад Монголын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г үндэслэн боловсруулсан “Хятад Монголын соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх 1955 оны төлөвлөгөө”-г ажлын хэсэг хэлэлцэн, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин болон БНМАУ-ын ГЯЯ-ны сайд Б.Жаргалсайхан нар тус тусын Засгийн газрыг төлөөлж Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. .

2013.03.14 Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

2013.03.14 Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, МИАТ-ийн хэрэгт шалгах шаардлагатай гэдэг саналыг Улсын мөрдөн байцаах газраас гаргасныг прокурор дэмжиж, Цэцэд хүргүүлжээ. Энэ дагуу уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд, Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргав.

2014.03.14 Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-ийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

2014.03.14 Монголын соёлын “Дэлхий” ассоциацаас санаачлан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргаааны онцгой бүс Хонгконгод суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр гуравдугаар сарын 18-аас эхлэн долоо хоногийн турш ‘Монголын өдрүүд’-ийг Хонконгод зохион байгуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж