Дархан, Сэлэнгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Дархан, Сэлэнгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Дархан, Сэлэнгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Цаг уурын байгууллагаас өнөөдөр /2018.03.13/ төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулсан.  Харин яг одоо хойд чиглэлд буюу Хустайн даваа, Жаргалантын салдаг уулзварын замын зорчих хэсэгт мөн Төв аймгийн Баянчандмань, Дархан, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар өтгөн манантай, цасан шуургатай, халтиргаа гулгаа үүссэн байгаа аж. 

Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй эрхэм жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулахгүйн тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. Мөн орон нутгийн замд гарахаар төлөвлөж буй жолооч нар техникийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж