Энэ сарын 12-ны өдөр буюу өчигдөр /2018.03.12/ 13 настай охин алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Тодруулбал, охин өчигдөр хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл гэртээ ирэлгүй сураг тасраад байсан юм. Харин Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд охиныг олжээ. Тэрбээр энэ хугацаанд найз охиныдоо байсан гэнэ. Түүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, эрүүл саруул олдсон гэв.
Иймд эцэг, эхчүүдийг өсвөр насны хүүхдэдээ анхаарал халамж, хараа хяналт тавихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Э.Ариун