С.Анхбаяр “Хаан хув”, “Хан хув” компанитай

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

С.Анхбаяр “Хаан хув”, “Хан хув” компанитай

С.Анхбаяр “Хаан хув”, “Хан хув” компанитай

ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг өнөөдөр ЭЦГ-аас баривчлан хорьсон байна. АТГ-ын  хэлтсийн дарга Э.Идэрцог өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард мэдээлэл хийх үеэрээ “ТЭЦ-4-ийн захирлаар ажиллаж буй С.Анхбаяртай холбоотой асуудлыг бол шалгасан. С.Анхбаяр гэдэг нэртэй хүн “Эрдэнэт үйлдвэр”-т ямар нэг буруу аргаар бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн асуудал байхгүй.

Энэ тухайд бид шалгаад хаах саналтайгаар нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн” хэмээн мэдээлж байв. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурц  42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн гэх мэдээллийг өнгөрсөн оны аравдугаар сард өгсөн бөгөөд энэ үеэр “Ц.Нямдоржийн хуурай дүү Анхбаяр нь офшорын асуудалтай холбогдоод байгаа шүү” хэмээн хариуцлагатайгаар хэлсэн байдаг. С.Анхбаярын хувийн компани гэх “Хан хув”, “Хаан хув” гэх нэрс дуулддаг бөгөөд “Хан хув”-ын тухайд  Үндэсний аудитын газрын тайланд “Улаанбаатар хотын “Өмнөд” дэд станцад гарсан ослын мөрөөр уг дэд станцыг шинэчлэх ажлын нэг багцыг гүйцэтгэхээр шууд гэрээ байгуулсан. 

Үүнд “Хан хув” ХХК 2008 оны тавдугаар сарын 26-наас долдугаар сарын 8-ны хооронд ажлыг гүйцэтгэх гэрээтэй байсан боловч тухайн төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй, захиалагч урьдчилгаа төлбөрийг олгоогүй, нийлүүлэгч санхүүгийн чадваргүй зэргээс шалтгаалан хугацаанд нь хийгээгүй байна” хэмээн дурдсан байдаг.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын хэлтсийн 2014 оны арваннэгдүгээр сарын тайланд “Хан хув” ХХК нь ОХУ-аас 67 тонн аммонийн нитрат оруулж ирсэн тухай мэдээлсэн нь бий. Түүнчлэн зочид буудал болон бусад өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

О.ЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж