Евгения Медведева ДАШТ-д оролцохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Евгения Медведева ДАШТ-д оролцохгүй гэв

Евгения Медведева ДАШТ-д оролцохгүй гэв

ОХУ-ын уран гулгалтын холбооны хэвлэл мэдээллийн албанаас 18 настай уран гулгалтын тамирчин, Пёнчаны олимпийн мөнгөн медальт Евгения Медведева Милан хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй гэдгийг мэдэгдлээ.

Түүнийг эмч нар өлмийдөө өндөр ачаалал өгөхгүй байхыг анхааруулсан байна. Хэрвээ энэ чигээрээ бэлтгэл сургуулилтаа хангах юм бол өлмийд нь хагалгаа хийхээс өөр аргагүй байдалд орно гэдгийг нь анхааруулжээ. Медведевагийн эрүүл мэндийн байдал 4-8 долоо хоногийн дараа сэргэнэ гэсэн байна.

Сануулахад, Медведева нь өлмийдөө гэмтэл авснаас болж ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн болон “Гран-при-гийн тэмцээнд оролцож чадаагүй юм. Өлмийн гэмтэл нь эдгэрсний дараагаар тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч Алина Загитовад ялагдан, хоёрдугаар байр, мөн Пёнчаны олимпийн наадамд мөнгөн  медаль хүртсэн билээ. 

Милан хотод гуравдугаар сарын 19-25-ны хооронд болох Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ыг төлөөлөн Алина Загитова, Мария Сотскова нар оролцох бөгөөд Евгения Медведевагийн оронд Станислава Константинова оролцохоор болжээ. 

Евгения Медведева нь дэлхийн хошой аварга ажээ. 

А.АНИР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж