Хятад хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг байгуулна | News.MN

Хятад хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Хятад хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг байгуулна

Хятад хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг байгуулна

Гадаадын зээл тусламжийн хөтөлбөрөө сайжруулах үүднээс Хятад Улс “Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг” байгуулахаар төлөвлөж байгаа тухай өнөөдөр /2018.03.13/ “Шинхуа” агентлаг мэдээлэв. Тус агентлаг нь гадаад дахь зээл тусламжийн талаар баримтлах бодлого боловсруулах, зээл, тусламж үзүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй ажиллана хэмээн баримт бичигт тусгагдсан байна. Хятад сүүлийн жилүүдээс гадаадын зээл тусламжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болсон. Хамгийн сүүлд 2014 онд гаргасан бодлогын баримт бичигт  2012-2014 оны хугацаанд 14 тэрбум доллар буюу Хятад улсын гадаад зээл тусламжийн тал хувь нь Африкийн орнуудад зарцуулагдсан байна.

2011 онд сүүлийн жаран жилийн хугацаан дахь нийт гадаад зээл, тусламжийн хэмжээг 256.29 тэрбум юань/41 тэрбум доллар/ хэмээн мэдэгдсэн бол АНУ дахь Виллиам Мари их сургуулийн дэргэдэх AidData судалгааны хүрээлэнгээс Хятадын 2000-2014 оны нийт хөгжлийн тусламж 81 тэрбум ам.доллар байсан бөгөөд тусламжийн дийлэнх хувь Куба улсад орсон гэх судалгаа гаргажээ.

Хятад Улсын хөгжлийн тусламжийн дийлэнх нь зээлийн хэлбэрээр явагддаг төдийгүй дэд бүтэц, зам тээврийн туслалцаа үзүүлдэг. АНУ-ын 69 дэх Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон: “Африкийн орнуудад төмөр зам, гүүр зэргийн туслалцаа үзүүлдэг. Тиймээс л Африкийн орнууд Хятад Улстай хамтын ажиллагаа урагшлуулахыг хүсдэг” хэмээн ChinaDaily агентлаг мэдээлсэн.

Засгийн газрын зээл тусламжийн зарим хэсэг нь хүний эрх, эрх чөлөөний асуудал ихтэй, дэд бүтэц сул хөгжсөн, Зимбавье, Судан, Ангол зэрэг улсуудад зориулагддаг байна. Гурван жил тутамд Хятад нь  Африкийн удирдагч нартай уулзах дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сард Бээжин хотод зохион байгуулдаг.

М.ЧУЛУУНТОГОО

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж