Европын холбоо ОХУ-д тавьсан хоригоо сунгажээ

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Европын холбоо ОХУ-д тавьсан хоригоо сунгажээ

Европын холбоо ОХУ-д тавьсан хоригоо сунгажээ

Европын холбоо энэ сарын 12-нд нийтэлсэн мэдэгдэлдээ “Украйны асуудлаас болж ОХУ-д тавьсан хориг арга хэмжээгээ сунгахаар боллоо” гэжээ.

Уг мэдэгдэлд “Европын холбооны ОХУ-ын хувь хүн, аж ахуйн нэгжид тавьсан хориг арга хэмжээ гуравдугаар сарын 15-нд дуусна. Өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийсний үндсэн дээр уг хориг арга хэмжээг хагас жилээр сунгаж, есдүгээр сарын 15-ныг хүртэл хүчинтэй  байхаар шийдвэрлэлээ” гэжээ.

2014 оны гуравдугаар сард Украйны зүүн бүсэд зэвсэгт мөргөлдөөн гарч, Европын холбоо “Украйны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн” гэх шалтгаанаар  ОХУ-ын 150 хүн, 38 аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авч, Европын холбооны орнуудад байгаа хөрөнгийг нь царцааж, тэдгээр оронд зорчихыг хориглох болсон юм.

О.ЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж