2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 85,185 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Э-Транс Ложистикс’ (ETR+14.35%) болон ‘Мерекс’ (MRX+6.31%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Баян-Алдар’ (VIK-14.71%) болон ‘Монгол Нэхмэл’ (MNH-14.43%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,500 ширхэг үнэт цаасыг 147.3 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20774.30 нэгж болж 0.09 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,511,090,307,018 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ