А.Овечкин 600 дахь гоолоо орууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

А.Овечкин 600 дахь гоолоо орууллаа

А.Овечкин 600 дахь гоолоо орууллаа

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-н Вашингтон Капиталс багийн ахлагч А.Овечкин өнөөдөр өөрийн карьерынхаа 600 дахь гоолыг орууллаа. Нийслэл хотын баг Вашингтон Капиталс баг өнөө өглөө талбайдаа Виннипег Жетс багийг хүлээн авч үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцэж нэмэлт цаг А.Овечкины оруулсан гоолоор ялалт байгуулжээ.

Хожлын гоолыг оруулсан 33 настай Орос довтлогч А.Овечкин ҮХЛ-т 600 гоол гоол оруулсан 20 дахь тоглогч болж байна. Мөн 1000-аас цөөн тоглолтонд 600 гоол оруулсан 4 дэх тоглогч болж байна. А.Овечкин ҮХЛ дэх 600 гоолоо оруулахын тулд 990 тоглолтонд оролцсон байдаг бол түүнээс өмнө энэхүү амжилтыг У.Гретцки 718 тоглолт, М.Лемье 719 тоглолт, Б.Хилл 900 тоглолтонд оролцож 600 буюу түүнээс дээш гоол оруулж байжээ. Тэрээр 600 дахь гоолоо оруулсныхаа дараа “энэ бол онцгой үйл явдал. Мэдээж би илүү ихийг хийхийг хүсэж байна” хэмээн ярьжээ.

Үүнээс гадна А.Овечкин ҮХЛ-т өнгөрүүлж буй жилүүддээ одоогийн байдлаар 600 гоол, 509 гоолын дамжуулалт өгч 1109 оноо аваад байна. Энэ амжилтаараа яг одоо ҮХЛ-т тоглож буй тоглогчдоос 3-т орох үзүүлэлт юм. Түүний өмнө Торонто Мэйпл Лифс багийн П.Марло 1119, Сан Хосе Шарк багийн Ж.Торнтон 1427 оноогоор бичигддэг.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж