Нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл жил бүрийн өдийд эхэлдэг. Энэ үед “Хүүхдээ ямар сургуульд оруулах вэ” гэж эцэг, эхчүүд толгойгоо гашилгадаг. Харин цэцэрлэг болон бэлтгэл бүлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн хувьд нэгдүгээр ангид орсноор өөрөөс шалтгаалаагүй хоцрогдолтой нүүр тулдаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор хотоос зайдуу хүнд нөхцөлд амьдарч, сурдаг сурчдын сургуульд төсөл хэрэгжүүлжээ. “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 24 сургуульд амжилттай хэрэгжүүлсэн байна. Төслийн үр дүнг өнөөдөр тайлагнасан юм. Товчхондоо сурагч болохоор нэгдүгээр ангид орж, танихгүй хүүхдүүдийн дунд биеэ хэрхэн авч явахаа мэдэхгүй, сурах арга барилаа олохгүй “зүдэрч” яваа зургаан настнуудын энэ асуудлаас хөнгөрүүлсэн байна.
Төслийн хүрээнд бага ангийн 761 багшид шат дараалсан сургалт зохион байгуулжээ. Сургалтад хамрагдсан багш нарын 91.4 хувь нь хүүхдийг сургуульд бэлтгэх аргазүй, зургаан настнуудын онцлог, дасан зохицох, суралцах чадварын тухай бүрэн дүүрэн мэдлэг эзэмшжээ. Үүнийг тэдний сургалтад хамрагдсан 65 000 сурагч баталж байна. Сурагчдын 92.5 хувь нь сургуульд дасан зохицох, суралцах чадвар сайжирсан гэж үнэлэгджээ. Мөн багш нар мэдлэгээ төсөлд хамрагдаагүй сургуулиудад түгээх чадвартай болсон гэнэ.
Түүнчлэн төсөлд хамрагдсан 24 сургуульд нэгдүгээр ангийн хүүхдийн, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн сургуульд дасан зохицож, суралцах чадвар эзэмшихэд туслах шинэ бодлого бий болгожээ. Түүнийгээ харьяалагдах хороо, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, эцэг эхчүүдтэй хамтран хэрэгжүүлж, нэгдүгээр ангийнхныг дэмждэг загвар сургууль болох зорилт тавин ажиллаж байгаагаа тайлангийн үеэр хэлж байлаа.
Мөн зорилтот сургуулиудын нэгдүгээр ангийн 159 багш, “Эцэг, эхийн зөвлөл”-ийн гишүүдэд хүүхдийн сургуульд дасан зохицох, суралцах чадварыг хэрхэн дэмжих талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтад 12 000 эцэг, эх хамрагдсан байна.
Цаашид төслийн хүрээнд боловсруулан хэрэгжүүлсэн эдгээр хөтөлбөр, санаачилгуудыг нэгдүгээр ангийн сурагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элссэн зургаан настнуудын суралцах чадварыг сайжруулах сургалтын нэг загвар болгон ашиглах боломжтой юм байна. Тухайлбал, төслөөс боловсруулсан хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр БСШУСЯ-тай хамтран ажиллаж байгаа ажээ.
Төслийг Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Хүүхдийг ивээх сан”, БСШУСЯ хамтран зохион байгуулжээ.
Р.Ренчиндулам
зочин 2018-03-13 103.26.194.232
Хүний эрхийн хороо юу хийгээд дүлий оргиод суугаад байгаа юм бэ 8-н настай сургуульд оруулах нь манай нөхцөлд тохирно гадны зүйлийг шууд хуулбарлаад амьдрал мэдэхгүй хэдэн цагаан гартай юмнууд хазгай муруй гадаад хэл сурсанаа боловсролтой гэж андуураад улсыг самарч байна ,хөдөө яваад малчин айлд очоод амьдралын гүнээс нь хардаа алаг нүд чинь сохорчихоогүй бол алдаагаа зас.
зочин 2018-03-13 202.180.218.40
Өнөөгийн 6 настай хүүхэд оюун ухааны хувьд сургуульд сурахад бэлэн хэдий ч бие бялдрын хувьд бэлэн биш, сургуулийн ачаалыг даадаггүй, дээрээс нь нэг их гэрийн даалгавар өгдөг болохооор ихээр ядарч, сургуульд явахаас няцаж цаашлаад суралцах эрмэлзэл нь буурч байна. Сумын сургуулийн дотуур байранд 6 настай хүүхэд яаж шүү амьдарч, сурдаг юм бол.
далд бодлого 2018-03-13 64.119.21.153
6 наснаас сургадгийг болиулах хэрэгтэй. нийгэмшээгуй нялх урсийг минь хучирхийлж юм сургасан болгож 12 жилийн боловсрол нэрээр ахиу монго ш*** аргыг энэ салбарт бизнес эрхлэгчид нууцаар чимээгуй хийж бнаа
Зочин 2018-03-13 103.57.93.71
8 nas bolgo
иийийй 2018-03-13 69.140.137.59
65000 хүүхдээс судалгаа авсан юм байх даа. ккк Арай л баримтгүй авч байна шүү.
Зочин 2018-03-13 122.201.31.249
6 н НАСТАНГ ХҮЧИРХИЙЛЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ. ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАГЧИДАА.ККК
Зочин 2018-03-13 202.179.31.118
Иш зарим нь унтаад байх юм билээ тэр өдрийн цайгаа ангидаа уусныхаа дараа ангиараа шахам ширээ дэрлээд угтдаг гэсэн