Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулна” гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 03 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал бүх ЕБС-иудад “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд:
1: Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэргэжил арга зүйн зөвлөмж:
-Боловсролын салбар дахь Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийх, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар судалгаа авах, дүгнэх
-Хүүхэд хөгжүүлэх дугуйлан секц, клубын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
-Сэтгэл зүйч ажиллах
-Гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангах.
-Өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах
2: Сургалт сурталчилгаа:
-Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Зөрчлийн тухай хуулийн танилцуулга мэдээлэл
-“Хүүхдийн оролцоо” ХОБ-ын уулзалт ярилцлага
-“Танихгүй цахим найзаа сайн таниарай” сургалт зохион байгуулах
-“Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс өөрийгөө хамгаалаарай”, “Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм” сэдэвт сургалт
-Хэрэглэгчийн үнэлгээ авах
-6 төрлийн гарын авлага, материал хэвлэн түгээх
-Үйл ажиллагааны дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж: ДАРХАН-УУЛ АЙМАГ