Их Британид Оросын экс тагнуулыг хордуулсан мэдрэлд нөлөөлөх хортой бодисыг Оросод цэргийн зориулалтаар ашигладаг нь тогтоогдсон хэмээн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентын гишүүдэд хэлсэн байна.
Оросын экс тагнуул Сергей Скрипал болон түүний охин Юлия нарыг хордуулсан химийн бодисын халдлагын цаана ОХУ-ын албаны хүмүүс байгаа гэж Их Британи сэжиглэж байгаа ажээ.
Их Британийн парламент дахь гадаад харилцааны хэлтэс дээрх хэрэгтэй холбоотой тайлбар хийхийг ОХУ-ын Элчин сайдаас шаардсан байна.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хэлэхдээ ‘Энэ нэг бол ОХУ-аас манай улсын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа, үгүй бол ОХУ-ын засгийн газар мэдрэлд нөлөөлөх химийн хорт бодисыг хяналтаасаа алдаж, хууль бус этгээдүүдийн гарт орсон гэсэн үг” гэжээ.
Их Британийн Гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга Борис Жонсон “Москва Химийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын байгууллагад новичок хэмээх хорт бодисын хэрэглээтэй холбоотой хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй тайлагнах ёстой” хэмээн тус улсад суугаа Элчин сайдад шаардлага хүргүүлсэн байна.
Оросын экс тагнуул Сергей Скрипал болон түүний охин Юлия нар энэ сарын 4-нд Их Британийн Солсбери хотын төвд сандал дээр ухаан алдаж унасан байдалтай олдсон юм.
Сергей Скрипал 2004 онд Оросын засгийн газрын нууц мэдээллийг Их Британийн тагнуулын Ми-6 албанд дамжуулсан хэргээр шүүхээс ял сонссон ч 2010 онд тагнуул солилцох гэрээний дагуу 2010 онд Их Британиас улс төрийн орогнол авсан ажээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2018-03-13 202.131.245.243
Урвалтыг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Тэр тусмаа тангараг өргөсөн цэргийн хүн.
Зочин 2018-03-13 202.131.245.243
Порно од асан жомбого Тереза Мэй өөрөө эргээд өөрийнхөө хавханд уначихлаа даа. Нөгөө 24 цаг нь өнгөрчихсөн. Таг чиг л байна. Ха ха ха ха ха ха ха.
Зочин 2018-03-13 202.21.106.116
урвагчдад эх орон үгүй. эрт орой хэзээ нэг цагт хороогдох нь тодорхой.
Зочин 2018-03-13 202.9.43.34
Путин ах урвагчдыг хэзээ ч өршөөдөггүй билээ.
Зочин 2018-03-13 125.168.37.248
Эх орноосоо урвасан урвагчдад еер ямар амьдрал байх билээ!! Болох естой юм Есоороо л болсон бн!! Урваж ирсэн нохойгоо хамгаалж чадаагvй Англи еерее буруутай баймаар юм. Манайд урваад хамаг нууц мэдээллээ егвел чиний амь нас болоод Бvх асуудлыг бид хариуцанааа!! гэж амлаж байж л урвуулсан байна биздээ!!
Местный 2018-03-13 202.72.245.220
ЭНЭ ХОРТ ХИЙГЭЭР ТЕРРОРИСТУУДТАЙ ХАМТ ХЭДЭН ЗУУН ИРГЭНЭЭ ХОРДУУЛЖ АЛСАН УЛС Ш ДЭЭ, ЭНЭ ПУТИНЫ ЧЕКИСТУУДАД ГАДНЫ БАЙТУГАЙ ӨӨРИЙН ИРГЭДИЙН АМЬ ЮУ Ч БИШ ХАРГИС АМЬТАС ДАА
Зочин 2018-03-13 78.209.187.2
урвагчдыг ийм л тавилан хүлээж бдаг.
Зочин 2018-03-13 202.21.106.103
10 жилийн өмнө бас нэг Оросын тагнуулч байсан нөхрийг Лондонд оросын тусгайгийнхан цайнд нь хор хийж цааш нь харуулж байсан. Энэ оросууд ер нь нэг бол бусдыг хордуулж устгах эсвэл тамирчиддаа допинг огч хорлох юмаа. Ер нь бүтэхгүй улс өолсон
Зочин 2018-03-13 202.131.245.243
Танай сайт дэндүү хоцрох юм аа.