Их Британид Оросын экс тагнуулыг хордуулсан мэдрэлд нөлөөлөх хортой бодисыг Оросод цэргийн зориулалтаар ашигладаг нь тогтоогдсон хэмээн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентын гишүүдэд хэлсэн байна.
Оросын экс тагнуул Сергей Скрипал болон түүний охин Юлия нарыг хордуулсан химийн бодисын халдлагын цаана ОХУ-ын албаны хүмүүс байгаа гэж Их Британи сэжиглэж байгаа ажээ.
Их Британийн парламент дахь гадаад харилцааны хэлтэс дээрх хэрэгтэй холбоотой тайлбар хийхийг ОХУ-ын Элчин сайдаас шаардсан байна.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хэлэхдээ ‘Энэ нэг бол ОХУ-аас манай улсын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа, үгүй бол ОХУ-ын засгийн газар мэдрэлд нөлөөлөх химийн хорт бодисыг хяналтаасаа алдаж, хууль бус этгээдүүдийн гарт орсон гэсэн үг” гэжээ.
Их Британийн Гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга Борис Жонсон “Москва Химийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын байгууллагад новичок хэмээх хорт бодисын хэрэглээтэй холбоотой хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй тайлагнах ёстой” хэмээн тус улсад суугаа Элчин сайдад шаардлага хүргүүлсэн байна.
Оросын экс тагнуул Сергей Скрипал болон түүний охин Юлия нар энэ сарын 4-нд Их Британийн Солсбери хотын төвд сандал дээр ухаан алдаж унасан байдалтай олдсон юм.
Сергей Скрипал 2004 онд Оросын засгийн газрын нууц мэдээллийг Их Британийн тагнуулын Ми-6 албанд дамжуулсан хэргээр шүүхээс ял сонссон ч 2010 онд тагнуул солилцох гэрээний дагуу 2010 онд Их Британиас улс төрийн орогнол авсан ажээ.
Эх сурвалж: BBC