Английн Премьер лигийн Манчестер Юнайтед клубын 36 настай хагас хамгаалагч М.Каррик энэ улирлыг дуусгаад зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Тэрээр “Чиний бие мах бодь зогсох цаг ирсэн гэдгийг хэлдэг. Миний хувьд тэр цаг нь болсон. Би эрүүл мэндийн асуудлын дараа 2-3 хоног би явах уу? гэж их бодсон” хэмээн ярьжээ.
М.Каррик энэ улиралд Манчестер Юнайтед клубын төлөө ердөө 4 тоглолтонд оролцсон. Сүүлийн үед биеийн бэлэн бус байдлаас болж тогтмол багийнхаа тоглолтонд оролцож чадахгүй байгаа. Ийм тэрээр энэ улирлыг өндөрлүүлээд зодог тайлах болж байна.
М.Каррик 2006 оны 6 сард Тоттенхэм Хотспур клубээс Манчестер Юнайтед клубт ирж байсан. Түүнийг А.Фергюсон багийг орхиод байсан Р.Киний байрлал дээр тоглуулахаар авчирч байсан юм. М.Каррик Манчестер Юнайтед клубт 12 улирал хүчин зүтгэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн лигийн цомыг 5 удаа, Английн цомыг 1 удаа, Карабао буюу хуучин Лиг Кап цомыг 3 удаа, Английн холбооны цомыг 6 удаа, Европын Аваргуудын лигийн цомыг 1, Европа лигийн цомыг 1, ФИФА-н клубуудын ДАШТ-ний цомыг 1 удаа хүртэж байсан. М.Каррик Манчестер Юнайтед клубээс гадна Английн шигшээ багт 2001 оноос хойш 2015 он хүртэл нийт 34 тоглолтонд оролцож байжээ.
Б.БЯМБАБАЯР