Монголчуудын ачааг шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг хураасан гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Монголчуудын ачааг шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг хураасан гэв

Монголчуудын ачааг шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг хураасан гэв

Өнгөрсөн шөнө Korean Air-аар БНСУ-ыг зорьж очсон монголчуудын ачааг нэгт нэгэнгүй шалгасан байна. Энэ нь шүлхий өвчин 10 гаруй аймагт гарсантай холбоотой ч байж магадгүй талаарх хардлагаа иргэд  сошиалд бичиж байна.

Тухайлбал, “Солонгос улс дахь монголчууд” фейсбүүк группт О.Тэмүүлэн гэх хаягтай иргэнээс  Korean Air нисч очсон 150 гаруй монголчуудыг бүгдэд нь номер тараагаад гурван цаг гаруй оочерлуулж, бүх хүний чемоданыг нэгт нэгэнгүй шалгасан талаар дурджээ.

Солонгосчууд монголчуудын авч явсан тамхи, тариа, хиам, борц, боорцог еэвэн бүгдийг нь хурааж байгаа талаар тэрбээр сошиалд анхааруулжээ. Ямарч байсан Өмнөд Солонгосыг зорих монголчуудын ‘нүүдэл’ ихсэхийн хэрээр тэдний хараа хяналт чангарч эхэлжээ.

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж