Эгч дүүсийн тулаанд эгч нь ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Эгч дүүсийн тулаанд эгч нь ялалт байгууллаа

Эгч дүүсийн тулаанд эгч нь ялалт байгууллаа

АНУ-ын Калифорни мужийн Индиан Уэлльс хотноо эрэгтэй теннисчдийн Мастерс англиллын, эмэгтэй теннисчдийн Премьер Мандатор ангиллын Парибас Опен тэмцээн үргэлжилж байна. Одоогоор тэмцээний 3-р шат өндөрлөөд байгаа бөгөөд 3-р шатанд нэгэн сонирхолтой тоглолт боллоо.

3-р шатыг чимсэн энэ тоглолт бол эгч дүү Уилльямс нарын тоглолт байлаа. Талбайн теннисний алдарт эгч дүүс болох Серена Уилльямс, Венус Уилльямс нар Индиан Уэлльст 29 дэх удаагаа учраа таарч тоглосон. Эгч дүүсийн тоглолт 2 сет үргэлжилж эгч Венус дүүг Серенаг 6-3, 6-4 харьцаатай буулган авч дараагийн шатанд шалгарсан байна. Энэ удаагийн тоглолтонд эгч Венус ялалт байгуулснаар 12 дахь удаагаа дүүгээ буулган авч байгаа ажээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж