Баясах Интернэйшнл ХХК азтануудаа тодрууллаа | News.MN

Баясах Интернэйшнл ХХК азтануудаа тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Баясах Интернэйшнл ХХК азтануудаа тодрууллаа

Баясах Интернэйшнл ХХК азтануудаа тодрууллаа

“Баясах  интернэйшнл” ХХК нь 2017 оны арван хоёрдугаар сараас эхлэн Монголын зах зээлд Оросын холбооны улсын бүтээгдэхүүнийг оруулж ирэх болсон. Тус компани нь хамтран ажиллагч харилцагч нартаа зориулан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ныг  хүртэл сугалаат худалдаа явуулсан бөгөөд өнөөдөр/2018.03.13/ сугалааны тохирлоо явуулж азтануудаа тодрууллаа.

Сугалааны хонжворт

  • Бараа худалдан авах эрхийн бичиг – 18 хүн
  • Их гарын мөнгөн аяга – 9 хүн
  • Манжуур аялах эрхийн бичиг – 20 хүн
  • Супер азтан – Хайнань арал руу аялах эрхийн бичиг – 2 хүн
  • Автомашин /prius/ – 1 хүн тус тус хожсон юм.

Бид бүхний амтархан идэх дуртай Ковар компот, эх орны хөрсөнд ургасан Багро брэндийн өргөст хэмх, салатыг худалдан борлуулдаг мөн Кондитерская фабрика «Сладонеж»,  Кондитерское Объединение «Славянка», КДВ Групп-ын Яшкино болон Беларус улсын Кондитерская фабрика «Слодыч» зэрэг бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг юм.

Аз нь алгандаа багтсан, аз хийморьтой харилцагч нараа ийнхүү шагнаж урамшууллаа.

С.БААСАНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж