Хашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Хашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

Хашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

 

  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
  • Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг/А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Хашаа байшин, хувийн сууцны план зураг /талбайн хэмжээ тусгах/
  • Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
  • Мэдүүлэг бөглөнө

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.

Эх сурвалж: ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж