МАН-аас санаачлан өнөөдөр /2018.03.13/ Улс төрийн намын хөгжил сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.
УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн онд Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан юм. Уг ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж буй бөгөөд эрдэмтэн судлаачдын саналыг сонсож буй аж.
Одоогийн байдлаар дээрх төсөл эцсийн шатанд хүрч боловсруулагдаагүй байгаа ч үндсэндээ массын намаас бодлогын нам болж өөрчлөгдөх ёстой гэсэн концепцид суурилж байна.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулж байгаа Улс төрийн намын тухай хуулийн төсөлд эрдэмтэн судлаачдаас ирүүлж буй саналын дийлэнх хувь нь намууд бодлогын нам болж өөрчлөгдөх. Ингэхдээ нүсэр бүтцээс ангижирч, цомхон чадварлаг болох. Намын дэргэдэх судалгааны байгууллага нь зөвхөн судалгаа хийхээр үйл ажиллагаагаа хязгаарлах ёсгүй. Бодлого боловсруулдаг болох. Бодлого боловсруулагчид нь мэргэжлийн байх. Хараат бусаар ажиллах нөхцөл боломжоор хангагдах. Сонгуульд өрсөлдөж байгаа намуудын бодлого хэрэгжих боломжтой байх.
Мөн улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох. Ингэхдээ хувь хүн, хуулийн этгээдээс хандив авдаг байдлыг зогсоож, парламентад суудалтай эсэхээсээ үл шалтгаалж, төрөөс санхүүжилт авдаг болох нь бизнесийн нөлөөллөөс ангид байх бололцоотой болно гэж үзэж байгаа талаар ажлын хэсгийн гишүүн, УИ Х-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ.
Г.ХОРОЛ
Зочин 2018-03-13 103.10.23.89
[Хориотой Үг]
Иргэн. 2018-03-13 202.9.42.15
АН-аас нэг алхам ард явж байна даа. АН аль хэдийн бодлогын нам болж байгаагаа зарлаад ҮБХороондоо салбар бүрийн бодлогын хороо байгуулчихсан ажиллаж байна гэж сонинд бичсэн байна лээ. АН санаачладаг МАН хуулдаг гэж үнэн болтой
Зочин 2018-03-13 202.9.42.39
нам бүр бодлого боловсруулаад байх боловсон хүчингүй. тиймээс бодлого боловсруулдаг нэг л байгууллага байхад болно. ер нь нэг зөв нам байхад манайд болоо
Ху цваа 2018-03-13 202.72.245.220
БОО ВНЫ БООРЦОГНЫ ХУ ДАЛЧДЫН ХУЛ ГАЙЧДЫН НАМ БОДЛОГЫНХ БОЛНО ГЭЖ ЮУ БАЙХ ВЭЭ ДЭЭ ЧИХЭН ДЭЭР ЧЭЧЭГ УРГУУЛЖ БАЙГАА САНААТАЙ
Зочин 2018-03-13 202.9.40.90
иш бямбацогт ахлахаар..за за ойлгомжтой
Ерөнхийлөгчийн засаглалтай болъё 2018-03-13 43.228.129.131
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ, ГЭХДЭЭ БАТТУЛГЫН ДАРАА_