Зайсангийн ам, Хүүшийн ам, Арцатын задгай, Нүхтийн ам, Ташгайн ам, Залаатын зүүн богинын ам, Залаатын ам, Ихтэнгэрийн ам, Чулуутын ам, Арцатын ам, Багатэнгэрийн ам, Хүрэл тогоот, Хүрхрээгийн ам. Энэ бүс нутаг дархан цаазтай байх эсэх нь ирэх намрын чуулганаар шийдэгдэнэ. Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс дээрх амуудыг хасах тухай тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоогоор дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс чөлөөлөгдөж буй газрын хилийн заагт орж буй өөрчлөлтийн солбилцлыг тогтоох албан бус зураглал гарч буй сурагтай.
Үндсэн хуулийн Цэцийн барилга Зайсангийн аманд сүндэрлэсэн. Үүнтэй барьцах мэт Улсын дээд шүүхийн барилга удахгүй ашиглалтад орох нь. Төрийн байгууллагууд нь ийнхүү хуулиа зөрчсөн болохоор иргэддээ хууль биелүүлэхийг шаардах боломжгүй болсон учраас Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим амуудыг хасч магадгүй нь. Ийнхүү “тусгай”-чуудад зориулж тусгай хамгаалалтыг цуцлахаар болжээ.
Төрийн байгууллагууд нь ийнхүү хуулиа зөрчсөн болохоор иргэддээ хууль биелүүлэхийг шаардах боломжгүй болсон нь энэ. Хуулиар энэ газарт байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох аж.
Хууль санаачлагчдын тайлбараар Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн бүсийг өөрчлөн тогтоож, нийслэлээс зайдуу, хялбар ашиглагдах боломжгүй хэсэг рүү нь сунгах, одоо ашиглагдаж байгааг нь хилийн бүсээс хасах зэрэг зохицуулалтыг хийх шаардлагатай гэнэ. Мөн тодорхой газрыг чөлөөлж, шинээр зарим газрыг нэмж оруулах бололтой.
Аливаа хууль төрөн гарахын өмнө хуулийн төслийн үзэл баримтлал гэх байдлаар боловсруулагдсан байдаг. Үүнээс нь л ямар хууль гарч юуг зохицуулж, ямар үр дагавар үүсэж болохыг тодорхойлдог. Гэвч энэ төслийг үзэл баримтлалыг үзэхэд цаашид болгоомжлох олон асуудлыг орхигдуулсан юм биш биз гэх эргэлзээг төрүүлэх аж. Хууль санаачлагчид энэ тогтоол батлагдсанаар ямар нэгэн сөрөг нөлөө үүсэхгүй гэж дүгнэжээ. Түүнчлэн тогтоолд өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлагаа “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихсэж, ард иргэдийн эрүүл мэндэд хор хохирол учруулах хэмжээнд хүрсэн тул агаар харьцангуй цэвэр орчин гэж үзэж буй газар нутгийг хүмүүс сонгож амьдрах, үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлзэх болжээ. Иймээс хэдийгээр хориглосон ч гэсэн дархан цаазат газрын зарим нутаг дэвсгэрт төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, түүнчлэн иргэд үйл ажиллагаа эрхлэн явуулж буй нь тухайн газрыг ашиглах бодитой шаардлага бий болсныг харуулж байна” хэмээн тайлбарласан нь арай л албан ёсны биш.
Ер нь үүнээс өмнө тусгай хамгаалалтаас тодорхой газруудыг гаргаж байсан шаардлагыг иргэдийн өмчлөх эрхийг хангахтай холбон тайлбарлаж байсан. Энэ удаад ч мөн адил. Хууль боловсруулагчид “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хуульд зааснаар Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт он удаан жилээр оршин суусаар ирсэн Яармаг, Зайсан, Төмөр зам орчмын иргэдэд хуулиар олгосон газар эзэмших, өмчлөх эрхээ эдлэх боломж нөхцөлийг хангаж өгөх шаардлага байна. Дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим газрыг чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанаар дээрх асуудлууд шийдэгдэх болно” гэж үзэл баримтлалаа гаргажээ. Гэвч энд нэг л зүйл тодорхой баймаар юм. Тэр нь дэлхийн жишгээр бол тусгай хамгаалалт тогтоосон хугацаа газрын маргааныг шийдвэрлэх гол зүйл. Хэрвээ та тусгай хамгаалалт тогтоохоос өмнө тухайн газарт амьдарч байгаагүй л бол хэдэн давхар байшинтай байсан ч түүнийг чинь нураахад гомдох хэрэггүй. Хууль зөрчсөн хүн хууль ярьж болохгүй биз дээ. Ингээд бодохоор “хамгийн анхных” хэмээгдсэн Богд уулын дархан цаазат газрыг хамгаалалтад авсан 1957 оноор асуудлыг шийдвэл ямар вэ. Үүний тулд төр өөрөө хуулиа биелүүлж чаддагаа харуулж Цэцийн байраа, Дээд шүүхийн баригдаж буй барилгуудаа нураавал ямар вэ.
"Ардын эрх" сонин

99 2011-08-17 203.91.117.4
Яааанаааа яаж чадаж бнаааааааа Бүр цагаандаа гарчээ Юу гэж сайхан амлаж байж сонгогддог билээ Ямар ч аргаар хамаагүй сонгогдоод л гарчих юм бол гэж боддог хүмүүс бнадаа Эдэнэд энэ эх орон газар шороо улсын хөгжил огт хамаагүй хэлэх муу үг алга
Зочин 2011-08-17 1.25.157.197
BUgdiig n ***h heregtei
Зочин 2011-08-17 182.160.25.117
yu yrid bnaa ter haviaar buun gazrin naimaa ornoh ni bnshdee yun tuul gol l bolhiin bndaaa eserguutseh heregtei zaisangiin amnaas busdiig ni zaisangiin am ugaasa ungursun
P 2011-08-17 182.160.1.81
нэгэнт нураах нь лөөлөө болсноос хойш тусгай хамгаалалтыг нь хэвээр үлдээж харин үл хөдлөх хөрөнгийн татварыг 1000 дахин нэмчих ээ өөрөөр шийдэх гарц үгүй ээ
зочин 2011-08-17 202.126.91.246
арай хэтэрч байгаа юм бишүү засгын газарих хурлын гишүүдээ Жингийн цуваа згсдог юм шүү цаг нь ирж байгаа
Зочин 2011-08-17 202.131.252.90
жингийн цуваа явж л байдаг
замын ноход хуцаж л байдаг
??? 2011-08-17 202.131.252.90
гөлөгнүүд хуцацгаа та нарт алуулдаг гэж хаашаа харсан юм байдгийн алахыг чинь харъя май салаавч өгье та нараар юу хийхээ заалгах уу
Зочин 2011-08-17 202.131.235.211
Бүх барилгыг нь ямар ч төлбөргүй нурааж газрын хөрстэй тэгшилж оронд нь цэцэрлэгт хүрээлэн барих хэрэгтэй
Зочин 2011-08-17 202.131.235.211
Арай дэндэж байна өөрсдийнхөө төлөө хууль өөрчилж болдог хамгийн адгийн жишээ хэдэн олигархиуд дархан цаацтай газрыг хувааж зараад өөрсдөө тансаг байшин барьчихаад яаж чадаж байнааОдоо нөгөө байгаль хамнаалдаг хэнээтэнгүүд минь хөдлөх цаг болллоо
Njuty 2011-08-17 202.131.234.18
Долир Ганхуяг муу дурак төрийн хамгаалалтаас Богд уулын ихэнх амуудыйг гаргаж зарах нь дээ
Зочин 2011-08-17 1.25.157.197
p***a nar oligarhuudin tejeesen gulug gedeg n ingeed haragdaj bga bhgui yu uhsniih n huulich iim sanaachlaga gargaj bga humuusiin neriig n todorhoi durdaad erhiig n hasah shorond suulgah heregtei bolohgui bol alsan ch yadag yum nuuts amraguud n uilna biz ard tumen toohgui hereggui novshnuudaas saltsgaaya alya buudya
Зочин 2011-08-17 202.131.235.211
Бүх барилгыг нураах хэрэгтэй тэнд барилга барьсан олгирахуудийн хохино
Popeye 2011-08-17 202.179.31.242
Undsen xuuliin tsets deed shuux gej xen ym be ter xeded tend baishin barix erxiig dawuu erx olgoj xun ogchoow dawarchixsan nowshnuud we idsen uusanaa shingej chadaxgui bas ulam dawardag boloxnee darxan tsaaztai gazart ym barisan bol darga tsereg engiin gexgui bugdiin uiluulj duulaalj baigadch xamaagui shuud nuraaj baigal suitegsen noxon tolboriin toluulbel zoxiltoi
Зочин 2011-08-17 202.170.69.70
төр өөрөө хуулиа биелүүлж чаддагаа харуулж Цэцийн байраа Дээд шүүхийн баригдаж буй барилгуудаа нураавал ямар вэ
Зочин 2011-08-17 202.170.69.70
төр өөрөө хуулиа биелүүлж чаддагаа харуулж Цэцийн байраа Дээд шүүхийн баригдаж буй барилгуудаа нураавал ямар вэ
Зочин 2011-08-17 202.170.69.70
төр өөрөө хуулиа биелүүлж чаддагаа харуулж Цэцийн байраа Дээд шүүхийн баригдаж буй барилгуудаа нураавал ямар вэ
Зочин 2011-08-17 80.84.55.207
Энэ комментийг битгий унш Гайгuй чанартай нөтбuuк хямд авчая гэсэн нь w w w 1000захиа ком луу ороорой Манайх саяхнаас 606 -оор DELL -ийн i3 процессор-той нөтбuuк оруулж ирж байгаа Бид хамгийн хямд нь гэдэгт 100 хувь итгэлтэй байна Tа өөр дэлгuuрийн uнэтэй харьцуулаад харсан ч болно w w w 1000захиа ком Монголын хамгийн хямд интернет дэлгuuрdfbewrwegr
ard 2011-08-17 67.77.187.73
baigali orchinoo hamgaalah zov shiidver garaagaarai heden mulgui darga naraa ta nariig daraagiin songuuliar archij hayna