Иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна | News.MN

Иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна

Иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна

Газрын гэрчилгээг хуурамчаар үйлдэн бусдыг залилсан хэрэг гарсан тул иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна.

Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу 2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт хуурамчаар үйлдсэн газрын гэрээ, гэрчилгээг анхлан илрүүлж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хоёр ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдэж залилан хийсэн гэх эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн Газрын албанаас мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай мэдээлэл, материалыг гаргаж өгөөд байна. Энэ асуудалтай холбогдуулан иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулж байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-13 103.26.194.232

Эрүүгийн цагдаагийнхан их ажиллах хэрэгтэй байхаа яагаад гэвэл газрын албанд ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг шалгах хэрэгтэй ядарсан хүмүүсийн нэр дээр газрын гэрчилгээ гаргаад зарж үрдэг гэж сонсож байсан юм байна шалга бас дахин шалга их юм гарах байхаа эхний сэжүүр нь гарсанд баяртай байна.

Avatar

иргэн 2018-03-13 43.242.243.56

монголдоо монгол хүн авсан бол яахавдээ болж байна. Гадныханд газраа баялгаа өгөөд, бас түүний оронд өөрсдөө луйвар хийсэн нь ил болоод байгаа томчууддаа арга хэмжээ авч мөнгий нь улсад оруулахаа л хичээмээр юм.

Avatar

зочин 2018-03-13 66.181.180.116

УБ хотын доторхи сул чөлдөөтэй,амрах салхинд гарах,тэрч байтугай хүүхдийн тоглоомын талбайг хүртэл оролцуулан бүх газрыг зарж баяжсан гэдэг хүмүүсийнхээ хэргийг,хэрэв төр засаг хууль ёс гэж байдаг бол одоо нэг шалгачих арга чарга байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж