Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчидтэй аймгийн удирдлагууд зөвлөлдөх уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчидтэй аймгийн удирдлагууд зөвлөлдөх уулзалт хийлээ

Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчидтэй аймгийн удирдлагууд зөвлөлдөх уулзалт хийлээ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД АНХ УДАА ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Баянхонгор аймаг 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлаа салбарынхандаа ил тод нээлттэй хүргэж, харилцан мэдээлэл солилцох, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, соёл, хүртээмжийг сайжруулах зорилгоор Баянхонгор аймагт анх удаа аялал жуулчлын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 03-р сарын 12-ний өдөр Засаг даргын дэргэдэх ГХАЖА-аас зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтыг Засаг дарга Г.Батжаргал нээж хэлсэн үгэндээ: “Аялал жуулчлалын салбарыг аймгийн хөгжлийн тэргүүлэх салбар хэмээн үзэж 2018 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор орон нутгийн төсөвт Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба”-ыг байгуулан ажиллаж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг хувийн хэвшилтэй уялдуулан хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Энэхүү чиг үүргийг ГХАЖА хүлээж хурдан шуурхай, үр ашигтай ажиллахыг хүсч байна. Та бүхэн ч бас хамтран ажиллаж аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тус уулзалт зөвлөгөөнд ЗДТГ, БОАЖГ, ГХАЖА, МХГ, СХЗХ, аймгийн музей, ИББЦГХЗ, БЦОНСГЗ-ийн холбогдох байгууллагын удирдлага мэргэжилтэн нар, сумдын засаг дарга, аялал жуулчлалын бизнес эрхлэгч, иргэд нөхөрлөл, бүлэглэлийн нийт 70 гаруй төлөөлөл оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төрийн байгууллагын зүгээс 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан бол бизнес эрхэлгчдийн зүгээс тухайн салбарт тулгамдаж буй асуудал цаашид хамтран ажиллах талаар санал хүсэлтээ тавьж байлаа.

Энэ үеэр шинээр аялал жуулчлалын бааз байгуулахад шаардагдах жуулчны баазад хэрэглэгдэх 5 ханатай гэрийг уран бүтээлч н.Түмэнжаргал танилцуулав.

Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд аймгийн зочид буудал, жуулчны бааз, амралт сувилалын газруудын захирал, менежерүүдтэй аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанаас 2018 онд харилцан үр дүнтэй, хариуцлагатайгаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Эх сурвалж: БАЯНХОНГОР АЙМАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж