48 секунд тутам 1 хүн согтуу жолоочийн хохирогч болж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

48 секунд тутам 1 хүн согтуу жолоочийн хохирогч болж байна

48 секунд тутам 1 хүн согтуу жолоочийн хохирогч болж байна

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийн өөрийгөө зөв удирдах чадвар нь эрс бууран, өөрийн үйлдэлдээ тавих хяналт нь суларч, замын нөхцөл байдлыг үнэлэх чадваргүй болсноос аливаа хөдөлгөөнийг удааширсан мэтээр тусгаж, хүний тархины үйл ажиллагаа бүхий л талаараа доголдож зам тээврийн осол гарах аюул руу бүрэн шилждэг байна.

Дэлхий дээр 48 секунд тутам 1 хүн согтуу жолоочийн хохирогч болж байна.

Иймээс оюун ухаант хүн мөн бол та согтуурсан болон мансуурсан үедээ жолооны ард суухаас эрс татгалзах хэрэгтэй.

Хэрвээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж