40-65 насныхан хепатитийн В, С шинжилгээ өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

40-65 насныхан хепатитийн В, С шинжилгээ өгөөрэй

40-65 насныхан хепатитийн В, С шинжилгээ өгөөрэй

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 40-65 насны иргэдийг хамруулж байгаа аж.  Илрүүлэг, шинжилгээний үргэлжилж буй бөгөөд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах гэнэ. Иргэд шинжилгээнд хамрагдахаар ирэхдээ иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, амбулаторийн үзлэгийн карттай ирэх бөгөөд  хэрэв карт байхгүй бол шинээр нээлгэх аж. Мөн өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж бүртгэл хийлгэн эмчид асуумжийн дагуу зохиох мэдээллийг үнэн, зөв өгсний дараа цусны шинжилгээ өгнө.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж