NBA: Rookie тоглогч мөн юм уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

NBA: Rookie тоглогч мөн юм уу?

NBA: Rookie тоглогч мөн юм уу?

Donovan Mitchell гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй юм. 2018 оны Драфтын нэгдүгээр тойргын 13 дахь сонголтоор NBA-ийн “Utah Jazz”багийн бүрэлдэхүүнд багтахад чамайг үнэндээ ийм галзуу залуу гэж бодож байгаагүй шүү. Чамайг хэн ч анхаараагүй, хэн ч анзаараагүй. Гэтэл чи өдөр бүр өөрийгөө бидэнд таниулж эхэлсэн. Чиний тоглолт NBA-ийг үзэж сонирходог олон хүнийг гайхшируулсан. Хүчтэй тохолт, мэдрэмжтэй дамжуулалт, хожлын шидэлт бүгд гайхалтай байсан. Чиний зэрлэг тоглогт, хийж буй үйлдлүүд чинь олон хүнийг  татаж дурлуулсан байна. Тэгээд тэд ийм л үг хэлсэн “Энэ Rookie тоглогч мөн юмуу” гэж. Үнэхээр тэгэж хэлмээр санагдсан. Итгэхэд хэцүү ч чи бол NBA-д анхныхаа улиралыг өрнүүлж байгаа залуу тоглогч. “Utah Jazz”багийн фэнүүддээ барьсан гайхалтай гэнэтийн бэлэг бол чи юм. NBA All star dunk contest 2018-д орж үзэгчид болон талбайн нөхөдөө гайхшируулсан. Биднийг цаг хугацааны машинд суулгаж чадсан шүү залуу минь. 2000 оны All star dunk contest-ийг үзэж байгаа мэт мэдрэмж төрж байв. 360 windmill dunk бас дээрээс нь Vince Carter-ийн өмсгөлтэй шүү. Бидэнд ийм сайхан бэлэг барьсанд баярлалаа залуу минь. NBA-гийн улиралын тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Чиний урсгасан хөлс бидэнд барьсан бэлэгнүүдийн хариу “Улирлын шилдэг залуу тоглогч”-ын шагнал байгаасай гэж хүсэж байна. Өнөөдөр чи NBA-гийн бас нэгэн шинэ амжилтын эзэн боллоо. 1996 онд төрсөн 21 настай залуу 150 холын зайн шидэлтийг хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн NBA-гийн цор ганц тоглогч боллоо. Ердөө 63 тоглолтод шүү дээ. Үнэхээр “Rookie тоглогч мөн юмуу” гэмээр байна.

А.ЦЭРЭНДОРЖ

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж